Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор 703 машин нүүрс экспортолжээ

2020 оны 05 сарын 11

Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор тавдугаар сарын 8-ны өдөр  703 машин нүүрс экспортолжээ. Арваад хоногийн өмнө дөрвөн боомтоор нүүрс ачсан 400 гаруй машин гарч байсныг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар онцолсон байна.

Тэрбээр “Коронаг алдахгүй, экспортоо нэмэгдүүлчихвэл ч монголчууд бид алзахгүй л дээ” гэж өөрийн фэйсбүүк хуудаснаа бичжээ.

Төсвийн орлогод чухал нөлөөтэй нүүрсний экспорт коронавирустэй холбоотойгоор хэсэг хугацаанд зогсоод эргэн идэвхжиж эхэлж байгаа юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top