200 ширхэг нохойны үс хулгайлжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 15

 Нийслэлийн хэмжээнд өнгөрөгч даваа гарагт хулгайн гэмт хэрэг гурав гарчээ. Эдгээр хэргийг цагдаагийн байгууллага шалгаж нэгнийх нь эзэн холбогдогчийг тогтоосон байна.Тухайлбал, энэ сарын 13-ны 16.00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн XII хорооны нутаг дэвсгэрт байрлах чингэлэгт хулгай орсон талаарх мэдээллийн дагуу шалгажээ. Цагдаагийнхан шалгах явцдаа хэрэг энэ сарын 12-13-нд шилжих шөнө гарсан болохыг тогтоов. Гэмт этгээд нь "Веst shoes" компанийн эзэмшлийн чингэлгийн хаалгыг хөшиж, гутлын дотрын зориулалтаар бэлтгэсэн шаргал өнгийн 200 ширхэг нохойн үс, 500 хос хар өнгийн резинэн гутлын ул хулгайлжээ. Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Эх сурвалж: Нийгмийн толь сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top