“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас мэдээлэл хийж байна.
1072 хувьцааны ногдол ашгийг тавдугаар сарын 1-нээс зургаадугаар сарын 30-ны хооронд иргэдэд олгоно. Иргэний бүртгэлийн шинэчилсэн мэдээгээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэний тоо 2.512.000 байна. Үүнээс хувьцааны данстай 1.700.000 иргэн. Банкны дансаа холбож баталгаажуулсан 425.000 иргэн байна гэдгийг компанийн зүгээс мэдээллээ.
Иргэдийн хувьцааны ногдол ашгийг чирэгдэлгүй олгох үүднээс бэлтгэл ажлаа хангаж, анхааран ажиллаж байгаа. Хувьцааны данс, банкны данс бүртгэлийн ямар нэг асуудалгүй нэг сая иргэний ногдол ашгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн дансанд шилжүүлсэн гэдгийг тус компанийн Олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр хэллээ.
2.512.000 иргэний мэдээллийг, бүртгэлийг хянаж цэгцлэх гэдэг цаг хугацаа шаардсан амаргүй ажил. Хувьцааны дансаа нээлгээгүй иргэний бүртгэл И-Баримт систем дээр байна уу. Банкны данс байна уу гэхчлэн нягталж, шалгаж байгаа. Иргэд хувьцааны дансаа нээлгэхэд анхаарч, хариуцлагатай байх хэрэгтэйг санууллаа.
Сэтгэгдэл ( 4 )
нэг сая хүний ногдол ашгийг шилжүүлсийм бишийн бишүүү. тэгүүл тэгээд одоо компанитай яриад байх зүйл обсо. үцтхт-рүүү явцгаая хаха
udahguy uguh bailguide huleetstei baitsgaaydaa yaj dandaa shuumjleed bhawdee anhnii taraalt ym chin argaggui dee
ogch chadahgui bgain bna l daa, anh helehdee 4sarin 17nd buh irged dansaa neelgesen bh estoi gesen. 1 dansig 10000r neelgesen. 5sarin 1nd nogdol ashig irgedin dansand orno gesen odoo boltol bhgui. Hudlaa helj hanahgui yumdaa chaavaas gej
Хэзээ өгөхийн бээ?