Гадаад худалдаа 30.8 хувиар БУУРЧЭЭ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 11

 

Оны эхний дөрвөн сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 2959.9 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 1318.3 сая ам.доллар буюу 30.8 хувиар буурчээ. Импортын дүн экспортын дүнгээс 212.7 сая ам.доллароор давж, гадаад худалдааны баланс сөрөг гарчээ.

Экспортод 1373.6 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 45.3 хувиар буурсан байна.

 


 

Экспортын барааны нийт дүнд:

 

  • Эрдэс бүтээгдэхүүн 1206.5 сая ам.доллар буюу 87.8 хувь

 

  • Сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс бүлэгт багтах барааны экспорт 80.4 сая ам.доллар буюу 5.9 хувь

 

  • Арьс ширэн түүхий эд болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, эдгээрээр хийсэн эдлэл 5.1 сая ам. доллар буюу 0.4 хувь

 

  • Нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүн 29.8 сая ам.доллар буюу 2.2 хувийг тус тус эзэлжээ.

 

Эдгээр нь нийт экспортын дүнгийн 96.3 хувийг эзэлж байна.

 

Оны эхний дөрвөн сард экспортолсон боловсруулаагүй нефть, төмрийн хүдэр, зэсийн баяжмал болон цайрын баяжмалыг 100 хувь, чулуун нүүрсний 97.1 хувийг БНХАУ-д, жоншны 71.7 хувийг БНХАУ-д, 27.6 хувийг ОХУ-д, үхэр адууны боловсруулсан болон боловсруулаагүй ширний ихэнх хувийг БНХАУ-д,  самнасан ноолуурын 78.2 хувийг Итали-д,  ямааны угаасан ноолуурыг 100.0 хувь БНХАУ-д, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтыг 60 хувийг Их британид, 40 хувийг Швейцарт тус тус экспортолжээ.

 

Дээрх нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 89.5 хувийг эзлэж байна.

Импортоор нийт 1586.3 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь өмнөх оны мөн үеэс 179.9 сая ам.доллароор буюу 10.2 хувиар буурчээ. Импортоор нийлүүлэгдсэн барааны 93 хувийг валютын төлбөртэй худалдаа, 1.8 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 0.3 хувийг гадаадын тусламжийн бараа, 4.7 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 0.1 хувийг боловсруулалтын бараа эзэлж байна.

 


 

Импортын барааны нийт дүнд:

 

  • Машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 334.6 сая ам.доллар буюу 21.1 хувь

 

  • Эрдэс бүтээгдэхүүн 344.7 сая ам.доллар  буюу 21.7 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 286.2 сая ам.доллар буюу 83.0 хувь)

 

  • Мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 198.9 сая ам.доллар буюу 12.5 хувь

 

  • Авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 245.3 сая ам.доллар буюу 15.5 хувь

 

  • Үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 133.0 сая ам.доллар буюу 8.4 хувь

 

  • Химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 112.9  сая ам. доллар буюу 7.1  хувийг тус тус  эзэлж байна. 

.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top