УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийн 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр иргэдийг цахим үнэмлэхжүүлэх ажлын талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар мэдээлэл өгсөн юм. Иргэдийг цахим иргэний үнэмлэхтэй болгох ажилд зориулан 10 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна. Одоогийн байдлаар цахим иргэний үнэмлэхжүүлэх ажил хэзээ эхлэх нь тодорхойгүй байгаа. Иргэдэд олгох цахим үнэмлэх нь иргэний талаарх бүхий л мэдээллийг багтаасан, хамгаалалтын хувьд өндөр түвшинд хийгдсэн нууцлалтай байх аж. Манай улсад хэрэгжүүлэх цахим үнэмлэхний системийг Герман, Бельги, Хонгконг зэрэг олон орон хэрэглэдэг байна.
Эх сурвалж: Нийслэл таймс сонин
Сэтгэгдэл ( 0 )