101 бүтээлд патент олгожээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 11

Оюуны өмчийн газрын мэдээллээр улсын хэмжээнд оны эхний дөрвөн сард шинэ бүтээл болон бүтээгдэхүүний загварын патент авахаар 135 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргажээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 16.1 хувиар буурсан тоо юм.

Нийт мэдүүлсэн шинэ бүтээлийн 28 нь Патентын хамтын ажиллагааны гэрээний дагуу Монгол Улсыг нэр зааж гаргасан олон улсын мэдүүлэг байна.

Иргэн, хуулийн этгээдээс  оны эхний дөрвөн сард ирүүлсэн 101 бүтээлд патент олгосны 34 нь шинэ бүтээлийнх, 67 нь бүтээгдэхүүний загварынх байгаа нь өмнөх оны мөн үеэс шинэ бүтээлийн патент 25 хувиар буурч, бүтээгдэхүүний загварын патент 31-ээр нэмэгджээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top