184.3 мянган эх мал хорогджээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 05 сарын 11

Улсын хэмжээнд 2019 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 31 сая хээлтэгч малын 18.8 сая  нь  энэ оны эхний дөрвөн  сард төллөжээ.

Эм хонины 68 хувь, эм ямааны 61.3 хувь, ингэний 35.2 хувь, үнээний 34 хувь, гүүний 19.6 хувь нь төллөсөн байна.

Гарсан төлийн 96.1 хувь буюу 18.1 сая төл бойжиж буй аж. Бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 214.1  мянгаар өсжээ.

Улсын хэмжээнд 2019 оны эцэст тоологдсон 31 сая эх малын 184.3 мянга нь оны эхний дөрвөн  сард хорогджээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.46.3) 2025 оны 03 сарын 13

цаг агаар харьцангуй гайгүй онд орсон байхад ийм олон мал үхэж байдаг. Хэзээ ингэж байлаа.

1  |  0
Top