Коронавируснээс шалтгаалан АНУ-д ажилгүйдэл нэмэгдэж байна. Гуравдугаар сард тус улсад ажилгүйдлийн түвшин 4.4 хувь байсан бол дөрөвдүгээр сард 16 хувь болж нэмэгджээ. Шинжээчдийн тооцсон эдийн засгийн сэргэлтийн дохиологч индикаторууд АНУ-ын эдийн засаг өнгөрсөн сард огцом муудаж, энэ сарын эхний долоо хоногт эдийн засгийн уналт үргэлжилсэн хэвээр байгааг харуулж байна.
АНУ-ын эдийн засаг энэ оны II улиралд 30-аас их хувиар буюу Их хямралын үеэс хойш байгаагүйгээр агшина гэсэн шинжээчдийн таамаг өөрчлөгдөөгүй хэвээр байгаа юм.
1930 онд тохиосон Их хямрал нийт гурван жил үргэлжилж, эдийн засаг бүрэн сэргэхэд 10 гаруй жил зарцуулсан байдаг.
АНУ өнгөрсөн сард 2.2 их наяд ам.доллартай тэнцэх хямралын эсрэг багц баталсан бөгөөд Холбооны нөөцийн банк энэ онд дор хаяж таван их наяд ам.долларыг эдийн засагт нийлүүлэх хүлээлттэй байна.
Сэтгэгдэл ( 0 )