Continuum Economics| Орос, Туркийн эдийн засгийн төсөөллийг шинэчлэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 05 сарын 12

“Continuum Economics”-оос ОXУ, Турк зэрэг улсуудын эдийн засгийн төсөөллийг шинэчлэн гаргажээ.

Эдгээр улс орнуудын эдийн засаг хэр хурдан сэргэх нь улсуудын эрүүл мэндийн салбарын бэлэн байдал, хангамж, цар тахлаас өмнөх эдийн засгийн нөхцөл байдал, хэрэгжүүлж буй мөнгөний болон төсвийн бодлого зэрэг хүчин зүйлээс хамаарна гэж шинжээчид үзэж байна.

ОХУ-ын тухайд татварын орлого дөрөвдүгээр сард 30 хувиар буурчээ.

“Continuum Economics” улс  орнуудын эдийн засгийн өсөлтийг хэмжихдээ хөл хорионоос үүдэлтэй дотоод шокуудыг л тооцжээ. Хэрэв хөл хорионоос үүдэлтэй гадаад шокуудыг нэмбэл ДНБ нэмээд 1.1-1.3 дахин буурахаар байна. 

Тус байгууллагаас Туркийн эдийн засаг энэ онд 2.5 хувиар, ОХУ-ынх  3.5 хувиар агшина гэсэн төсөөлөл гаргажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top