ХӨСҮТ: Дахин нэг өвчтөн эдгэрч, эмнэлгээс гарлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 12

Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийдэг. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн мэдээллийг онцлон хүргэж байна.

Тэрбээр “Өчигдөр 80 хүнд шинжилгээ хийхэд короновирус илрээгүй. "Алтанбулаг" боомтоор нэвтэрсэн 21 жолоочид шинжилгээ хийсэн. Короновирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 102 хүн ажиглалт тандалт эмчилгээнд байна” гэв.

Монгол Улсад короновирусний халдвартай нь батлагдсан 42 хүн байгаагийн 15 нь эдгэрч, эмнэлгээс гарчээ. Одоо 27 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Тэдний биеийн байдал хэвийн. Удахгүй хоёр хүн эмнэлгээс гарах гэнэ. 

Өчигдөр Зоонозийн үндэсний төвөөс Гуанжоу-УБ, Бээжин-УБ чиглэлийн хоёр онгоцонд нийт таван тонн ачааг ариутгалд оруулжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Batulzii(64.119.18.90) 2020 оны 05 сарын 12

Manai emch nar mundag bnaa. bayar hurgye

0  |  0
Top