Ардчилсан намаас өнөөдөр /2020.05.12/ УИХ-ын дарга Г.Занданшатар болон Ерөнхий сайд Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хандаж, шаардлага хүргүүллээ.
Тус шаардлагад "Европын Холбооны Комисс шийдвэр гарган Монгол Улсыг мөнгө угаалт, татвараас зугтах, ашиг шилжүүлэх зэрэг санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцдэггүй улс орнуудын хар жагсаалтад багтаалаа.
Манай улс ийнхүү дэлхийн хамгийн том зах зээл болох 450 сая хүн амтай, 21 их наяд ам. долларын эдийн засаг бүхий Европын холбооны эдийн засгийн хоригт хамрагдах боллоо. ЕХ-ны комиссоос тус жагсаалтаа ЕХ-ны парламентад өргөн барьсан бөгөөд уг жагсаалт батлагдсанаар энэ оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн манай улс хориг арга хэмжээнд орно.
ХАР ЖАГСААЛТ гэж нэрлэж хэвшсэн тус жагсаалтад манай улстай хамт хар тамхи, терроризм, хүний наймаагаараа дэлхийд тэргүүлдэг Афганистан, мөнгө угаалт, татварын гэмт хэрэг, оффшор бүс зэргээр олон улсад зартай Панам, хууль бус зэвсгийн наймаа, үй олноор хөнөөх зэвсгийн үйлдвэрлэлийг дэмждэг Хойд Солонгос зэрэг улсууд багтдаг.
Хар жагсаалтад багтахаас өмнө манай улсыг саарал жагсаалтад оруулж тус жагсаалтаас гарах ажлын даалгавар, хугацааг хангалттай өгсөн. Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн мэргэжлийн бус Засгийн газар тус анхааруулгыг үл тоон эрх зүйн орчныг сайжруулах, татварын орчныг боловсронгуй болгох, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоог шинэчлэх талаар тодорхой ажил хийгээгүйн улмаас Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого алдагдаж, үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учирлаа.
Манай улс олон улсын байгууллагууд, дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүрэгтээ үнэнч байгаагаа нотлох, мөн эдгээр гэмт хэрэгтэй тэмцэх чадвартай гэдгээ харуулахын тулд:
Нэгт, эрхэлсэн үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан Хууль зүйн сайд Ц.Нямдорж, Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар нарыг албан тушаалаас нь нэн даруй огцруулах;
Хоёрт, холбогдох хууль тогтоомжийг яаралтай шинэчлэх;
Гуравт, олон улсын байгууллагуудад хар жагсаалтаас гарах талаар авч буй арга хэмжээгээ тайлагнах, үнэн зөв мэдээ тайланг хүргүүлэх чиглэлээр намчдыг биш харин мэргэжлийн хүмүүсийг авч ажиллуулахыг тус тус шаардаж байна" гэжээ.
Сэтгэгдэл ( 7 )
Хар, саарал жагсаалтат бүртгэгдэх явц гэнэт одоо эхлээгүй. Үндсэн суурь АН-г засгийн эрх барих бүрт сууж эхэлдэг байв. Ардчилсан ерөнхийлөгч нь шүүлтүүргүй дипалматууды хүчээр томилж,төрийн томчууд офошоор мөнгөө нууж, засгийн эрхийг мөрөөдөгч хулигаан ууд ухваргүй тэнэгүүд, согтуучуудыг уриалан дуудаж торрист жагсаал дайралт хийж сүйтгэж галдан шатааж байсан нь АН -аас эхлэлтэй. Гэмээ нуух гэж бусад руу дайрдаг нь буруу төлөвшилтэйн шинж. Эрдэнэ эдгэрэхгүй буруу төлөвшилтэй хүн юмдаа.
Офшортонгууд хаанаас төрсөн бэ 30 жил юу хийцгээв
Сонгууль болох гэж байхад сайд огцоруулна гэж худлаа бичиг үйлдэхээ боль.
зөв..шаардлага .. тавьжээ.. даруй .. их ..хурлаар .. хэлэлцэж ..шийдвэр.. яаралтай .. гаргахыг .. УИХ-ын дарга .. Занданшатараас..\nхүсэж , мөн.. шаардаж ..байна. Монгол.. Улсаа.. аварая..
Ardshilliinhan ta bvhen 12 16 ond olon bo”ldi garganaa yaaj zartsuulsan emiin zasgaa sohrvvlsenee martsan uu
Ardshilliinhan ta bvhen 12 16 ond olon bo”ldi garganaa yaaj zartsuulsan emiin zasgaa sohrvvlsenee martsan uu
AN _YN GAYGAAR IIM BAYDALD KHURSEN SHUU DEE , DURAK ERDENEBATAA