Нийгмийн даатгалын сангийн зарлага 96.5 тэрбум төгрөгөөр өсжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 05 сарын 12

Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого  оны эхний дөрвөн  сард 867.7 тэрбум төгрөг болж, 10 тэрбум төгрөгөөр өсжээ. 10 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 24.5 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Нийгмийн даатгалын сангийн зарлага өмнөх оны мөн үеэс 96.5 тэрбум төгрөгөөр өссөн байна. Ингэж өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 101.6 тэрбум төгрөгөөр, тэтгэмжийн даатгалын сангийн зарлага 8.2  тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top