.jpg)
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн II улирлын ээлжит хуралдаан болжээ. Хуралдаанаар макро эдийн засгийн төлөв байдлын талаар, Ковид-19 цар тахлын сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор банк, санхүүгийн салбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлтийг хэлэлцжээ.
Хуралдааныг Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал Х.Бум-Эрдэнэ даргалж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн болон бусад холбогдох албан тушаалтнууд оролцжээ.

Сэтгэгдэл ( 0 )