Эрүүл мэндийн яамны өнөөдрийн ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр БНХАУ-ын "Улаан загалмай" нийгэмлэгийн шугамаар 20 мянган ширхэг N95 амны хаалт болон Нийслэлийн Эрүүл мэндийн газарт яаралтай тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хандивлах болсон талаар мэдэгдэв.
Амны хаалтыг Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдэд хуваарилах аж.
Мөн БНХАУ-ын Батлан хамгаалах яамнаас нэг сая юанийн үнэ бүхий хамгаалах хувцас, хэрэглэлийг Эрүүл мэндийн яаманд хандивлажээ.
Сэтгэгдэл ( 0 )