БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол тавдугаар сарын 13-ны 00.00 цагийн байдлаар 26-аар нэмэгдэж, нийт 10,962-д хүрэв.
Шинээр илэрсэн 26 тохиолдлын дөрөв нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна.
Нийт 9695 (+25) иргэн эдгэрсэн бол 259 (+1) иргэн нас барсан.
Одоогийн байдлаар 695,920 (+15,030) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 665,379 (+11,755) иргэний хариу сөрөг гарч, 19,579 (+3,249) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 1008 (0) иргэн байна
Сэтгэгдэл ( 0 )