ШУУРХАЙ: ХӨСҮТ-д тусгаарлагдсан эмэгтэй амаржиж, охинтой боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 13

Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-д тусгаарлалтад байгаа 25 настай жирэмсэн эмэгтэй амаржиж, охинтой болжээ.  Тэрбээр дөрөвдүгээр сарын 30-нд Сингапураас БНСУ-аар дамжин чартер нислэгээр Монголд ирсэн аж.

Шуурхай штабын зүгээс холбогдох таван шаардлагыг хангасан учир эх оронд нь авчирсан байна.

Ээж, охин хоёрын биеийн байдал хэвийн байна.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 100 гаруй хүн ажиглалтад байгаа. Харин короновирусний халдвартай нь батлагдсан 42 хүн байгаагийн 15 нь эдгэрч, эмнэлгээс гарсан бол 27 өвчтөнийг ХӨСҮТ-д эмчилж байгаа билээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Батаа(182.160.33.164) 2020 оны 05 сарын 18

Бас нэг коронатай зулбадасга гаргаж л дээ. \n

0  |  1
Эрдэнэ(103.212.119.235) 2020 оны 05 сарын 13

bayar hurgey eruul enkh az jargal husii

0  |  0
Top