Л.Болд: Эрүүдэн шүүгчид, энэ хэргийг захиалагчдад боломж олдохгүй, олон түмэн ч итгэхгүй

Б.Төрбат | Zindaa.mn
2020 оны 05 сарын 14

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа

-УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд өрсөлдөх нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулж байна. Танай Шударга иргэдийн нэгдсэн эвсэл (ШИНЭ) намаас нэр дэвшиж байгаа горилогчдод ямар шаардлага, шалгуур тавьж байна вэ?

- ШИНЭ эвслийн намуудаас ШИНЭ намд оногдсон мандатуудад бид нэр дэвшигчдээ тодруулж дууссан. Ердөө мэргэжил боловсрол, түмэн олныхоо төлөө чин сэтгэлээр зүтгэх эх оронч сэтгэл, аймаг, орон нутагтаа хийсэн ажилтай, нутаг орныхоо ард олны эрх ашгийн төлөө зүтгэсэн байдлыг нь харгалзаж тодруулсан. Бусад намууд шиг мөнгөний шалгуур тавьсангүй. Манай нэр дэвшигчид бүгд нэр цэвэр, төр түших боловсрол, мэргэжлийн туршлагатай, түмэн олныхоо төлөө гэсэн эх оронч сэтгэлтэй, бүх салбарыг төлөөлж чадах хүмүүс байгаа. Нэр дэвшигчид маань мөрийн хөтөлбөр, амлалтаа биелүүлэх тангаргийн гэрээг сонгогчидтойгоо байгуулна. Хэрэв зорилгоосоо ухарч, ард түмний эрх ашгаас няцвал эгүүлэн татна. Урд өмнөх сонгуульд ийм жишиг байгаагүй байх. Бусад намууд шиг мөнгө цацах амлалт манай нэр дэвшигчдэд байхгүй, манай намын дэргэдэх эрдэмтэн судлаачид, мэргэжлийн салбаруудын төлөөллөөс гаргасан төсөл хөтөлбөр, хөгжлийн төлөөх оновчтой бодлогуудыг л хэрэгжүүлэх амлалт байгаа.

-Та Хан-Уул дүүрэгт дахин нэр дэвшихээр болсон, тухайн дүүрэгт нэр дэвшигчид ч эхнээсээ тодорч байна. Энэ жилийн сонгуулийн өнгө, нэр дэвшигчдийг харахад Хан-Уул дүүрэгт нэлээн ширүүн "тулаан" болох шинжтэй. Таны хувьд ялалт байгуулна гэдэгтээ хэр итгэлтэй байна вэ?

-Манай намаас нэр дэвшигчдээ тодруулах гол шалгууруудыг би сая хэлсэн. Яг энэ шалгуураар манай намын Хан-Уул дүүргийн анхан шатны гишүүд, дэмжигчид санал хураагаад дахин нэр дэвшүүлэхээр болсон. Шударга иргэдийнхээ итгэлийг алдахгүйн төлөө, хамгийн гол нь МАНАН дэглэмийн эсрэг эхлүүлсэн тэмцлийнхээ эцсийг үзэхийн тулд, мөн хэд хэдэн парламентын үед батлуулах, хэрэгжүүлэх гээд нөгөөх л байгалийн баялгийг халаасалсан бүлэглэлийн эсэргүүцлээр унагасаар ирсэн баялгийн хуваарилалтыг ард түмэндээ тэгш олгох санаачилгаа ажил хэрэг болгохын тулд дэмжигчдийнхээ сонголтыг хүлээж авахаар шийдсэн. Мэдээж өрсөлдөгчгүй сонгууль, ширүүн өрсөлдөөнгүй тойрог гэж байхгүй.

-Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам нэр дэвшигчдээ эхний байдлаар зарласан. Танай намд улс төрийн лидер алга. Үүнд та ямар хариулт өгөх вэ. Хэдэн суудал авна гэж таамаглаж байна вэ?

-Лидер буюу удирдагч гэдэг үгийг ямар утгаар хэрэглэхээс шалтгаална. Дарга, сайд албан тушаалтай хүнийг лидер гэх үү, сайн сайхан руу, хөгжлийн зам руу олон түмнээ удирдаад, дагуулаад явж байгаа улс төрийн лидерүүд аль намд байна гэж хүмүүсээс асуух хэрэгтэй болно. Тийм лидерүүд олон байгаа бол өнөөдөр манай улс хамаг нэр нүүрээ барж хар жагсаалтад орох уу, олон нийтийн анхааралд орсон томоохон хэргүүдийн ард хэвлэлээр лидер улстөрчид гэж олон жил бичигдэж ирсэн улстөрчид байгааг юу гэж ойлгох вэ. Манай намын хувьд нэрнээс харахад л ойлгомжтой. Шударга иргэдийн нэгдсэн эвсэл. Эвсэж нэгдсэн шударга иргэд бидэнд байна. Тэд маань нэр дэвшиж байна.      

-Монгол Улс саарал жагсаалтаас гарч, хар жагсаалтад орлоо. Та өмнө нь Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан. Хар жагсаалтад орсноос Монгол Улсад ямар сөрөг нөлөө гарах вэ. Ялангуяа дипломат харилцаанд хэрхэн нөлөөлөх вэ?

-Би хэлж байсан биз, эрх баригчдад. Та нар өнөөдөр дэлхийн хамтын нийгэмлэгт үгүй гэж болохгүй. Үүний чинь үр дүн юугаар орж ирэх вэ гэхээр саарал жагсаалтаар, Европын холбооны хар жагсаалтаар орж ирнэ. Яг тэгж байгаа байхгүй юу. Хүн хулгайлаад авчирч байна, арга хэмжээ байдаггүй, улаан цайм олон тонн, зуу зуун килограммаар нь хар тамхи наймаалах сүлжээнд хилийн чанадад холбогдоод байдаг, хар цагаан дуугүй. Монгол төрийг ийм аймшигтай, хар шалбаагт хутгаж хаяж байгааг би харж сууж тэвчээгүй байнга үгээ хэлж ирсэн. Тэрнийхээ төлөө элдэв гүтгэлэг, доромжлол амссан. НҮБ-ын бүх конвенци, олон улсын гэрээ хэлэлцээрийг зөрчөөд эрүүдэн шүүгээд, гадаадын хөрөнгө оруулагчдын тэр үнэ цэнтэй, хөлсөө дуслуулж олж ирсэн хөрөнгө оруулалтыг МАНАН бүлэглэлийг тэтгэх системд цутгаад байвал хаанахын ямар хөрөнгө оруулагч, ямар донор улсын төр засаг дуртай байх вэ. Тэр улс орнуудын татвар төлөгчид нь юу гэх вэ? Одоо бид бодох хэрэгтэй, засч залруулах дараагийн шат руугаа ороход хугацаа алдаж болохгүй.

-Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үед авах долоон арга хэмжээг хэрэгжүүлж ажиллаж байна. Цар тахлын эсрэг хуулийг ч баталлаа. Энэ бүхнийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Эдийн засаг хүнээр бол сонгуулийн дараах хэдэн сард хаашаа очиж амиа хорлох вэ гэдэг дээрээ тулчихсан хүн шиг л маш хүнд байна. Энэ үед өрийн тааз, тэр зээлийн хугацаа хөнгөлөх зэрэг аргацаасан бодлого нөхцөл байдлыг хөнгөлж чадахгүй. Одоо бизнес эрхлэгчид, баялаг бүтээж байгаа иргэдээ, компаниудаа хайр найргүй дэмждэг цаг. Тэр баян чинээлэг ХБНГУ, АНУ яаж дэмжиж байна. АНУ л гэхэд 25 их наяд долларын өр тавиад хүртэл бизнес эрхлэгчдээ дэмжиж байна. Европыг хар. Нийгэм сүйрэхэд хүрвэл юунд тулж очдогийг бүгд мэдэж байгаа.

-С.Зориг агсны хэрэгтэй холбогдуулан Түр хороог байгуулсан. Удахгүй эрүүдэн шүүсэн гэх этгээдүүдийг шүүх хурал болно. Шүүх хурал хэр шударга явагдана гэж бодож байна вэ?

- Өнөөдөр Түр хороо хуралдаж ажлаа дүгнэлээ, Тагнуулын байгууллагын удирдлагууд, ажлын хэсгийн удирдлагуудтай уулзалт хийлээ. Нааштай дүн мэдээ дуулгасан. Хэргийн жинхэнэ гүйцэтгэгч, захиалагчийг олох чиглэлээр нэлээд ахицтай, урагшилж байгааг бидэнд дуулгалаа. Тун ойрын үед тодорхой дүгнэлтүүдийг танилцуулах бололцоотой болж байна гэсэн.

Нэг зүйлийг онцлоход энэ хэргийг, гэмгүй хүмүүсийн гэмгүйг нь тодорхой болгож, хэргийг нууцаас гаргаж, эрүүдэн шүүж яргалсан бичлэгийг устгасныг сэргээж, олон нийтийн үзүүлсэн, энэ хэрэг дээр шударга ёс, хуулиа барьж ажилласан бүх хүмүүст өнгөрсөн хугацаанд ямар том дарамт шахалт, гүтгэлгийн кампанит ажил өрнөж байгааг бүгд харж байгаа.

Одоо эрүүдэн шүүгчдэд, энэ хэргийн ард байгаа захиалагчдад боломж олдохгүй, олон түмэн ч итгэхгүй. Олон түмэн өөрсдийнхөө итгэл үнэмшлийг олж авсан. Өнөөдөр энэ хөшигний цаана юу өрнөснийг Монголын ард түмэн мэддэг болсон. Ойрын үед Монголын нийгмийг харанхуй хонгил руу чирч оруулсан энэ хар хүчийг дарж, тэднийг зохих байранд нь тавьж, зохих хариуцлагыг нь үүрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Шүүх хурал шударга явагдаасай, үнэн ялаасай гэж хүсэж байна. Одоо эрүүдэн шүүгчид сонгууль хүлээгээд, цаг хожих ямар л арга байна бүгдийг хэрэглэж байгаа.

-Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон ч хэрэг нь хэрэгсэхгүй болсон томоохон хэргүүдийг сэргээн шалгахаар болсон. Улсын Ерөнхий прокурор болон АТГ-ыг удирдлага солигдсоноор хэр ажиллаж байна гэж дүгнэж байна вэ?

-МАНАН дэглэмийн эсрэг тэмцэлд нам харгалзалгүй нэгдсэн 5 гишүүн, ТББ-уудын зүгээс улс орныг хайр найргүй цөлмөсөн 23 томоохон гэмт хэргийг шийдэхийг хуулийн байгууллагуудад шаардлага хүргүүлээд жил тойрлоо. Сая бидний таван гишүүн томоохон 23 хэргийг шийдвэрлэх явц ямар шатандаа явж байгаа талаар тодруулах, шаардлагынхаа хариуг авахаар Улсын Ерөнхий прокурортой биечлэн уулзалт хийлээ. Харамсалтай нь улс төр дамжсан бүлэглэлүүд Монголын төрөөр тоглож, уландаа гишгэсэн байдал хэвээрээ байна. Харин ч хууль, шүүхийн байгууллагад гацаанд орсон хэргүүдийн ард байгаа эзэд сонгуульд орох гэж, эсвэл өөрийнхөө өмнөөс нэр дэвшигч бэлтгэж оруулах гээд явж байна. МАНАН-гийн эздийн бохир мөнгөөр сонгуулийг луйвардаж, санал худалдан авч төрийн эрхэнд гарснаараа гол зорилго нь эргээд нөгөө шүүх дээр гацсан хэргүүдээ мулталж авах, төрийг, байгалийн баялгийг тонох ажлаа үргэлжлүүлэх. Таван гишүүний тэмцэл одоо энэ сонгуулиар ялах уу, шударга ёс ялах уу, ялагдах уу гэдэг нь шийдэгдэнэ.

Сэтгэгдэл ( 29 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Unshigch (31.164.60.21) 2020 оны 06 сарын 02

Aluurchin elbegdorjiin nygel nydeeree tsuvahiig mongoliin ard tymen yzeh bolno. Amidraldaa gutal oims omsoj yzeegyi baisan ygeegyi guilgachin, aluurchin elbegdorj onoodor mongoliig byhleer ni zalgichihaad byaluurch booljij bayarhaj mongolchuudiig basamjlan tohuurhan doromjilj baina\nAluurchin ELBEGDORJID aluulsan olon saihan zaluusiin oshoog Burhan hyzyygyi aluurchnaas avah bolno.\nAlsan hyniihee toogoor tamd unaj tarchlah bolno doo omhii aluurchin elbegdorj\n

0  |  0

Su ah(202.179.27.185) 2020 оны 05 сарын 15

Одоо бол шудрага нь ялж шуналтай нь дарагддаг цаг ирсэн. Бид ялнаа. МАНАН устаж алга болноо.

0  |  0
Zochin(64.119.24.186) 2020 оны 05 сарын 15

Зуун чухал сэдэв дээр Бат үүл Зоригын хэргийн яриа нь худлаа шааж байгаа нь харагддаг

0  |  0
Zochin(64.119.24.186) 2020 оны 05 сарын 15

1998 оны намрын нэгэн орой ардчилалын анхдагчид бааранд таарч эвгүй байдалд орцгоож маргалдаж байснаа сүүлдээ эвлэрцгээгээд шил юм ууцгааж байтал зориг халамцуу гэхдээ та нар ардчилалыг буруу замаар эхлүүлсэн эхлүүлсэн шүү. Гэж хэлтэл. Элбэгээ өөдөөс нь санамсаргүй харж суусан хүний хувьд дотроо хардаж өс санаад Бат үүлтэй хамт булгантай нийлдэг байсны хувьд Бат үүлтэй хамтарч Зоригыг алуурчнаар алуулсан. Тиймээс Булган хэргийг нуун дарагдуулдаг

0  |  0
Баяр(66.244.109.90) 2020 оны 05 сарын 15

Шинэ нам явцгүй гам, яагаад гэвэл манангийн нэг тасархай. Зориг агсны алагдсаны учрыг олъё гэвэл хуучин ерөнхийдөгч, ”баатар” нарын эргэн тойрныг, чөлөөнд байсан цагдаагийн хурандаагийн баримтыг сайн ухвал нэг юм гарч ирнээ.

0  |  0
Зочин(64.119.25.241) 2020 оны 05 сарын 14

БОЛД ЧИ ГУЧИН ЖИЛ ХУДАЛАА ЯРИЛАА АЛИВАА ЮМАНД ХЭМЖЭЭ ХЯЗГААР ГЭЖ БАЙДАГ ЮМ ХАРИН ХУДАЛЧ ХҮМҮҮСД ЭЦСИЙН ЗОГСООЛ ГЭЖ БАЙДАГГҮЙ БОЛОЛТОЙ УЧИР НЬ БҮХ ЮМЫГ ХУДАЛ ЯРИДАГ БОЛОХООР ДУУСДАГГҮЙ ҮЛГЭР ХҮРТЭЛ АМАР САЙХАН ЖАРГАВАА ГЭЭД ДУУСДАГ БАТЗАНДАН ТА ХОЕРЫН ХУДАЛ ЯРИАНД 2020 ОНЫ СОНГУУЛИАР Л СОНГОГЧ БИД ТАСЛАН ЗРГСООХ БОЛНО ЧИ ГУЧИН ЖИЛ ТӨРД УИХ ГИШҮҮН САЙД ГЭЭД ӨНДӨР АЛБАН ТУШААЛД АЖИЛЛАЖ БАЙХДАА ЯРИАД БАЙГАА БОЛЖ БҮТЭХГҮЙ ЮМЫГ ЗАСАЖ ЗАЛРУУЛЖ БАЙХГҮЙ ЮУГАА ХИЙЖ БАЙСАН ЮМ БЭ САЙД БАЙХДАА АМАНДАА АЛЧУУР ЧИХҮҮЛСЭН МЭТ ДУУГҮЙ БАЙЖ БАЙГААД СОНГУУЛЬ БОЛОХ БОЛОХООР ХЭЛД ОРСОН МЭТ ХАЖУУ ХАВИРГЫН ХҮМҮҮСЭЭ МУ

0  |  1
Баярт(202.9.40.178) 2020 оны 05 сарын 14

Монголын тагнуулын байгууллага Болд Батзандан нарт ажлаа тайлагнадаг болсон юм уу ингэж ард түмэн тѳр улсаар тоглож болохгүй

0  |  1
irgen(31.165.213.71) 2020 оны 05 сарын 14

Boon luivar Saihansambuu MAN-aas devshij hyy ni SHINE namaas devshij baigaa nogoo l luivar huivaldaan , bie daagchidiig demjihees oor arga baihgui ene luivarchid tord orood ergeed byh um heveeree …..Mongolch bosohgui um baina l daa luivarchid yr udmaaraa ezleed, ergen toiron ah dyys yanz byriin namaas huilvaldaad devsheed baigaa um chin…..

0  |  1
irgen(31.165.213.71) 2020 оны 05 сарын 14

emegtei hynd haltai zavaan nam baina lee mundag emegteichyyd baigaa neg ni orsogui ch , hynii songoh songogdoh erhiig boogduulsan, harinch muulaad baigaa namuud chin gaigui sain beldej orj baina

0  |  2
irgen(31.165.213.71) 2020 оны 05 сарын 14

Nam dotroo ev negdel baihgui heden darga uhaantai um ni bie biee ih muuhai muuldag deerelhej havchdag um baina lee bydyylegchyydiin nam , oligtoi hymyysiig ood ni gargaagui hozrogdson bydyyleg hymyys , soelgui

0  |  2
irgen(31.165.213.71) 2020 оны 05 сарын 14

estoi ulaan zaim hudlaa yarisan songuuliin omnoh toglolt ….ene SHINE chin boon huivaldaan luivar mongoor l garch devshij baigaa , ….ynen ni ter, mash bydyyleg hymyys zarim neg mundag hymyysee oruulaagui havchij boogood estoi zaliar garch irsen nam, busad namuudaas hog bolonguutaa nam baiguulj ergeed huuchin zarchimaaraa l ajillaj baina , Hamgiin aimaar ni tv erer ard tymnii omno hudlaa yarih ni muuhai umdaa, shudargaar hench garaagui ednii namaas

0  |  2
ЗОЧИН(122.201.24.69) 2020 оны 05 сарын 14

ХИЧНЭЭН ЖИЛ БАТЗАНДАН , БОЛД НАРЫН ЭНТЕРТАЙМЕНТ ШОУНД ИТГЭН ТАРХИДУУЛЖ ТЭДНИЙГ БАЯЖУУЛЖ ХӨЛЖҮҮЛЭХ ВЭ !!!

0  |  3
Malchin(24.19.4.149) 2020 оны 05 сарын 14

Huduunii orkuudaa malaa bish ur huuhedee bodoj ene udaa zuv songolt hiiigeerei. Mongol orniig tsulmusun luivarchidiig udaa daraa ta nar l songoj baisan shuu!!

1  |  0
ГОК(122.201.24.69) 2020 оны 05 сарын 14

АЛЛАГЫН ЗАХИАЛАГЧДЫГ УЛАЙРАН ХАМГААЛЖ ХААЦАЙЛЖ ИРСЭН ИСМЭЛ НЯМДОРЖИЙН АЛИА САЛБАДАЙ НАР ПОПЗАНДАН , ДҮЛЗЭНБОЛД !!!

0  |  3
Shydraga irgen (178.209.135.155) 2020 оны 05 сарын 14

Shal hydallaa hoshogryylaadal arga tsaltai hylgaichid ta nariin vnen hydal 2iig bid shvvnee ydahgvi .Chinii ene olon jil turd shydarga baisan gej uy baidagiin .Bitegii hydalla neg jagsaalar dalimdyylj uls eh orng gartaa avah geed bai bvged olgiarhyyd ter bymiin etsed .Dald or tsaashaa .Ta nar tiimel uym bol .Ouytolgoigoo bytsaaj avna .Oppshorchidiig shiitegene gej yaraihgvil baigaa biz dee .Bayalag Hyjaa nart zarch baisan bicheleg chini vnen shvv dee .Baliar pizdaa nar turuus tsail .

1  |  1
иргэн(103.87.255.66) 2020 оны 05 сарын 14

ярьсаар л байх уу эсвэл сонгуулийн шоу юу\n

0  |  1
Chichree uvgun(64.119.23.126) 2020 оны 05 сарын 14

Shine nam gegchiin oligarhi uvgun. Manan mafi gej hudlaa gashgiraad . MAN-aas batzandangiin ah n devshij bgaa tailbarla daa erguu dagz min

0  |  1
Irgen Irgen(70.181.127.87) 2020 оны 05 сарын 14

Manangiin esreg temcliig ehlyylsen gaviyatai hyn shyy.ene temclee yrgeljlyyleh heregtei.yynees uur yuch hereggyi.uls orond maani shudarga esiig sergeehees uur yu heregtei yum be.shine hychniig demjih heregtei

3  |  0
Irven(70.181.127.87) 2020 оны 05 сарын 14

Ynen shyy.manangiin esreg temceh shudarga es yavahuu.manan sergehyy gedgiig songuuli shuudeheer bolj baina.huuli.shyyhed manan yilchilseer cag hojsoor songuulitai oilgoloo!!!!!!6

1  |  0
Энхээ(66.181.161.59) 2020 оны 05 сарын 14

Бүгдийг орвонгоор нь хуу ѳѳрчил!

3  |  0
Энхээ(66.181.161.59) 2020 оны 05 сарын 14

Бүгдийг орвонгоор нь хуу ѳѳрчил!

1  |  0
Энхээ(66.181.161.59) 2020 оны 05 сарын 14

Бүгдийг орвонгоор нь хуу ѳѳрчил!

0  |  1
Зочин(64.119.21.109) 2020 оны 05 сарын 14

Шинэ намаас 1 ч хүн сонгохгүй

2  |  1
зочин(103.111.68.3) 2020 оны 05 сарын 14

энэ тойрогт юуч хийжчадаагүй хий хий хий амангалзаж байгаад хугацаагаа дууснаж байгаа эргүү ӨВГӨН шүү

2  |  3
Top