Монгол Улсад коронавируст "Ковид-19" халдварын тоо 19-өөр нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 61 болоод байна. Тодруулбал:
ХБНГУ-ын Франкфурт хотоос ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээнд "Ковид-19" халдвар илэрчээ.
2020.05.13-нд ОХУ-аас тусгай үүргийн гурван удаагийн онгоцоор ирсэн 346 оюутанд шинжилгээ хийхэд 18 хүний шинжилгээний хариу "ЭЕРЭГ" гарлаа.
2020.04.30-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан жирэмсэн эх өчигдөр амаржсан байна. Тухайн иргэнд хоёр удаагийн давтан шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.
Улсын хэмжээнд ажиглалт, хяналт тандалт хийх тусгаарлах байруудад нийт 1286 хүн байна.
ХӨСҮТ-д нийт 132 хүн хяналт, тандалт, судалгаа, шинжилгээ, эмчилгээнд хамрагдаж байна.
2020.05.13-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар нэг лабораторид 375 шинжилгээ /PCR/ хийсэн.
Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 25 жолоочид халдвар илрээгүй гэсэн мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 0 )