Төгрөгийн хадгаламж өмнөх сараас 179.2  тэрбум төгрөгөөр БУУРЧЭЭ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 05 сарын 14

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр дөрөвдүгээр сарын эцэст  мөнгөний нийлүүлэлт 20.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 253.2 тэрбум төгрөгөөр өсжээ. Энэ өсөлтөд валютын хадгаламж 31 хувиар, валютын харилцах 2.3 хувиар өссөн нь нөлөөлжээ.

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө дөрөвдүгээр сарын эцэст 858.5 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 10.7 тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 74.5 тэрбум төгрөгөөр буурсан байна.

Төгрөгийн хадгаламж дөрөвдүгээр сарын эцэст 10.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 179.2  тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 437.3  тэрбум төгрөгөөр буурчээ.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл дөрөвдүгээр сарын эцэст 1.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 37 тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 80 тэрбум төгрөгөөр буурсан байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.9 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 0.1 пунктээр буурчээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top