Азийн хөгжлийн банкнаас 233 сая ам.долларын зээл авлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 14

Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай зээлийн гэрээ байгууллаа. Энэ гэрээ короновирусний үед эдийн засгийн хямралыг бууруулах зорилготой юм.

Энэхүү гэрээний хүрээнд нийт 233 сая ам.долларын санхүүжилт авах бөгөөд 30 сая ам.долларыг эрүүл мэндийн салбарт, 103 сая ам.долларыг эрчим хүчний салбарт, 100 сая ам.долларыг төсвийн алдагдлыг дэмжих зорилгоор зарцуулах аж.

Зээлийн зарцуулалт нь: Эрүүл мэндийн салбарт зарцуулахаар авсан 30 сая ам.доллар нь 40 жилийн хугацаатай, жилийн 1 хувийн хүүтэй авч байгаа бөгөөд эхний 10 жил үндсэн төлбөрөөс чөлөөлнө гэж заажээ.

Эрчим хүчний салбарт зарцуулахаар авсан 103 сая ам.долларын 3 сая ам.доллар нь буцалтгүй тусламжаар авч байгаа юм. Үлдсэн 100 сая ам.доллар нь 25 жилийн хугацаатай, жилийн 1,5 хувийн хүүтэй, эхний 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлнө.

Төсвийн дэмжлэг болгоод авсан 100 сая ам.доллар нь 15жилийн хугацаатай, жилийн 1,4 хувийн хүүтэй, эхний 3 жил зээлийн хүүгээс чөлөөлөгдөнө гэж заажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.188.94) 2020 оны 05 сарын 18

Өртөй байхад зээл өгөөд байдаг аваад байдаг гайхмаар юм их байна аа.

0  |  0
Top