Сонгуулийн ший жүжиг эхэллээ… Хэн нь хэнийхээ тойргийг булааж нэгнээ харлуулах үйлдэл бэлхнээ ил тод өрнөж байгаа энэ хугацаанд УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвших магадлалтай нэрс урьдчилсан байдлаар зарлагдлаа. Нэрсийг харжээ суухад ханатай л жагсаажээ.
МАН улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо, квотыг нэлээн нэмэгдүүлсэн харагдана. МАН-аас нэр дэвшиж буй эмэгтэйчүүдийг Т.Ганди оройлон авч явах нь.
Т.Ганди улс төрд нуруутай, шударга хэнд ч автдаггүй чамгүй хатуужсан нэгэн. Чухам яагаад түүнийг Сүхбаатар аймагт нэр дэвшүүлэх болсныг МАН л мэдэх биз. Түүний хувьд улстөрд эмэгтэйчүүдийн оролцоо нэн чухал ялангуяа хүний хөгжил, боловсрол, эрүүл мэндийн салбарт эмэгтэйчүүдийн дуу хоолой хүчтэй сонсогдох ёстой хэмээдэг нэгэн.
УИХ, Засгийн газрын гишүүн байхдаа эрүүл мэндийн салбарт хийсэн ажлууд, нийгмийг эрүүлжүүлэх архидалттай тэмцэх, эрх нь зөрчигдсөн хүүхэд эмэгтэйчүүдийн төлөөх хийсэн төслүүд нь маш амжилттай өрнөж байсан. Элчин сайдын албаа нэр төртэй хаасан түүнд МАН 2020 оны сонгуульд нэр дэвших эрх олгож итгэл үзүүллээ. Төрийн түшээ хүнд байх ёс зүй, ур чадвар цогцолсон хатагтай өөрийн зангарагаар дэвших эрхээ авав бололтой.