Хүчиндэхийг “завдагч” Э.Амарбат албан тушаал дэвшиж, хэлтсийн дарга болох нь ээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 15

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч Э.Амарбатыг тус хэлтсийн даргаар томилохоор болсон гэнэ. Төрийн албаны зөвлөл түүний урьд нь хэлтсийн дарга байхдаа албанд хайнга хандсан, удирдлагынхаа үүргийг  биелүүлээгүй гэх үндэслэлээр албан тушаал буурч байв. Тэрээр сайд асан С.Отгонбаярын хэргийг шалгах үедээ Тагнуулын ерөнхий газрын нэгэн ажилтантай хуйвалдан хуурамч баримт бүрдүүлсэн гэж бас буруутгаж байлаа. Мөн түүнийг С.Отгонбаярын өмгөөлөгч бүсгүйг хүчирхийлэхийг завдсан хэмээн УИХ-ын гишүүн  Л.Гүндалай, хуульч Занаа нар хэвлэлийн бага хурал хийлгэн нийтэд шуугиан дэгдээсэн мэдээлэл цацаж байв. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх тэр өмгөөлөгч нь ч гомдолтой гэж байв. Гэвч шүүх тэдний хэргийг хэрэгсэхгүй болгож орхисон юм. Эцсийн дүндээ Амарбат нийтийн оюун санаанд  бэлгийн донтон мэт ойлголттой хэвээр үлдэж хоцорсон. Учир нь зарим хуулийн ажилтнууд хүртэл шүүхийн энэ шийдвэрт итгээгүй. Шүүгч нар  Э.Амарбаттай хуйвалдсан байж болзошгүй гэх ажээ. Түүнчлэн мань эр нэгэн найздаа арав  гаруй удаа хутгалуулсан боловч амьд үлдэж, “Би гомдолгүй” гэснээр хутганы хэрэг тэгсхийгээд өнгөрчээ. Гэвч тэр өнөөдөр ямар ч гэм зэмгүй мэт албан тушаал дэвшиж байна.

Х.Тулга

Үндэсний чөлөөт мэдээллийн портал 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top