ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өвчин эмгэг ирнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 16

2020.5.16, БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 24

ХАВРЫН АДАГ ЦАГААН ЛУУ САР ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ХОНЬ ӨДӨР

  • Аргын тооллын: 2020.5.16, Бямба гараг
  • Наран ургах шингэх: 5.12-20.25
  • Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй

Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой.Бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top