УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль ирэх зургаадугаар сарын 24-нд болно. Энэ удаагийн ээлжит сонгуульд улс төрийн 15 нам, дөрвөн эвсэл оролцохоо мэдэгдсэн билээ. Тэгвэл нам, эвслүүд хуульд зааснаар өнөөдрийн /2020.05.16/ дотор нэр дэвшигчдээ тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор хүргүүлэх ёстой.
Энэ хүрээнд өнөөдөр /2020.05.16/ МАН-ын Бага хурал хуралдана.
Бага хурал яг одоо Тусгаар тогтнолын ордонд эхлэх гэж байна. Хуралдааныг 10:00 цагт товлосон бөгөөд МАН-ын Бага хурлын гишүүд хуралдаа оролцохоор ирж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Одоогийн УИХ-ын 20 гаруй гишүүнийг нэр дэвшүүлэхгүй гэх мэдээллийг сонссон. Гэхдээ албан ёсны мэдээлэл алга. Намын Бага хурал дээр нэр дэвшигчдээ тодруулна. Шударга, шударга ёсын хувьд намын хурал дээр хэр их хүн нэр дэвшихээс л шалтгаалах байх. Манайх нэр дэвших хүсэлтэй бүх хүний нэрийг намынхаа Бага хуралд хүргүүлсэн" гэх тайлбарыг өглөө.
Сэтгэгдэл ( 3 )
Hyambaatar turd orsonooso hoish hurungu ni ter boltolloo ususun .Odoo dahin songogdvol Myalard hurngutei boloh baihdaa .
Ямар хүмүүс дэвшиж алах болоо яаанаааа хаххахахахахххаа
Тэр жаргалмааа гм зарим нөхөд бол суудал авчрахгүйшүүдээ