С.Чинзориг: Нам судалгаагаа хийсэн, гишүүдээс мөнгө аваагүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 05 сарын 16

УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль ирэх зургаадугаар сарын 24-нд болно. Энэ удаагийн ээлжит сонгуульд улс төрийн 15 нам, дөрвөн эвсэл оролцохоо мэдэгдсэн билээ. Тэгвэл нам, эвслүүд хуульд зааснаар өнөөдрийн /2020.05.16/ дотор нэр дэвшигчдээ тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор хүргүүлэх ёстой. 

Энэ хүрээнд өнөөдөр /2020.05.16/ МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд эхлэх гэж байна. Хуралдааныг 10:00 цагт товлосон бөгөөд МАН-ын Бага хурлын гишүүд хуралдаа оролцохоор ирж байна. 

Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг "Засгийн газар сайн ажилласан, муу ажилласан гэж хэлэх нь өрөөсгөл. Бид амаргүй хүнд нөхцөлд боломжийн сайн ажилласан гэж бодож байна. Манай салбарын зорилтууд үндсэндээ биелсэн. Цалин гэхэд л өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гурван удаа нэмсэн. Тэтгэврийг жил бүр нэмсэн, тэтгэврийн зээлийг тэглэсэн. Ээж нарт цалин олгодог болсон зэрэг олон зорилтоо хэрэгжүүлсэн. Зарим тойргоо сольж байгаа нь хувь хүний л асуудал. Гэхдээ тойргоо солихгүй нэг л тойрогтоо ажиллаж байх нь зөв гэж боддог. Нам өөрөө судалгаагаа хийсэн, гишүүдээс зардал мөнгө аваагүй. Тэр 50 сая төгрөг авсан гэдэг бол ташаа мэдээлэл" гэсэн товч мэдээлэл өглөө. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top