МАН-ын Бага хурал 84.6 хувийн ирцтэй эхэллээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 05 сарын 16

УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль ирэх зургаадугаар сарын 24-нд болно. Энэ удаагийн ээлжит сонгуульд улс төрийн 15 нам, дөрвөн эвсэл оролцохоо мэдэгдсэн билээ.

Тэгвэл нам, эвслүүд хуульд зааснаар өнөөдрийн /2020.05.16/ дотор нэр дэвшигчдээ тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор хүргүүлэх ёстой. 

Энэ хүрээнд өнөөдөр МАН-ын Бага хурал 10:00 цагаас Тусгаар тогтнолын ордонд товлогдсон. Дөнгөж сая МАН-ын Бага хурал 84.6 хувийн ирцтэй эхэллээ.  

Хурлыг УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин даргалж байна. Хуралдаанаар УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд намаа төлөөлж, нэр дэвшин өрсөлдөх нэр дэвшигчдээ албан ёсоор тодруулах юм. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Daimii(66.181.161.106) 2020 оны 05 сарын 16

Songuuliaar korona l nemegdene uls orondoo heregtei songuuli bol bolohguig ard tumen medej bgaa namuud l hoorondoo orsoldono zasgiin erhiig avahiin toloo zasagiin mongiig idehiin toloo harin Alban tushaal erh medeliin toloo yvj bh bugd koronad uhev de onoodoriin bdalaar 135 songuuliin ued neg say Boloh ni todorhoi teheer are irgedee bodoj baival songuulalia hoishiluul

1  |  0
Top