МАН-ын Бага хурлыг Ө.Энхтүвшин ахалж, хаалттай горимд шилжүүллээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 05 сарын 16

Улс төрийн нам, эвслүүд хуульд зааснаар өнөөдрийн /2020.05.16/ дотор нэр дэвшигчдээ тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор хүргүүлэх ёстой. Энэ хүрээнд өнөөдөр МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд хаалттай хуралдаж байна.

МАН-ын Бага хурал 84.6 хувийн ирцтэй эхэлсэн бөгөөд хурлыг УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин даргалж байгаа юм.

Хуралдаанаар УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд намаа төлөөлж, нэр дэвшин өрсөлдөх нэр дэвшигчдээ албан ёсоор тодруулна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top