УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшин өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулахаар АН-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит 15 дугаар хуралдаан цахимаар хуралдаж эхэллээ.
Цахим хуралдаанд нийт 400 гаруй гишүүн оролцож нэр дэвшигчдээ тодруулах гэж байна. Ардчилсан намын дотоод журмын хүрээнд нэр дэвшигчдийг тодруулах бөгөөд дэвшилтэт технологийг ашиглаж, ҮБХ-ны гишүүд цахимаар саналаа өгөх юм.
УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль ирэх зургаадугаар сарын 24-нд болно. Энэ удаагийн ээлжит сонгуульд улс төрийн 15 нам, дөрвөн эвсэл оролцохоо мэдэгдсэн. Нам, эвслүүд хуульд зааснаар өнөөдөр /2020.05.16/-ийн дотор нэр дэвшигчдээ тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор хүргүүлэх ёстой юм.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ МАНАН гийн нехедууд дэвшин гээд байх юм Ямар нуурээр тер барилцах гээд байгаан бол Одоо ичиж амьдарцгаа!!!