З.Нарантуяа: Нэг тойрогт олон хүн өрсөлдөж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 16

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшин өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулахаар АН-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит 15 дугаар хуралдаан цахимаар хуралдаж байна. Цахим хуралдаанд нийт 400 гаруй гишүүн оролцож нэр дэвшигчдээ тодруулах юм. Тус намын дотоод журмын хүрээнд нэр дэвшигчдийг тодруулах бөгөөд дэвшилтэт технологийг ашиглаж, ҮБХ-ны гишүүд цахимаар саналаа өгөхөөр болжээ. 

Хуралдаанаас өмнө УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн байр суурийг сонирхсон юм.

Тэрбээр "Дүрэм журамд тохирсон шалгуур шаардлагынхаа дагуу нэр дэвшигчдээ тодруулах хурал болж байна. Хурлын явцад дүрмийн хүрээнд байгуулагдсан сонгон шалгаруулах хороо бүх нэр дэвшигчээ тодруулна. Нэг тойрогт олон хүн өрсөлдөж байгаа нь үнэн. Тойрог болгон их хурлын тогтоолоор заасан суудлын тоотой учраас хамгийн магадлалтай, иргэдийн итгэдийг хүлээсэн хүнийг сонгож чадна гэж итгэж байна. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд АН амжилттай оролцоно гэж итгэж байна. Яагаад гэвэл улс төрийн намуудын сонгуульд оролцох хамгийн гол зүйл бол ямар үйл ажиллагаа, ямар зорилтыг сонгогдсон тохиолдолд Засгийн газар нь хэрэгжүүлэх вэ гэдэг нь тусгагдсан байх ёстой. Энэ нь ард түмэнд таалагдсан байх ёстой. АН мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа маш их ач холбогдол өгч, олон сарын өмнөөс нийт бодлогын зөвлөлийн гишүүдээ оролцуулж нилээн ажил хэрэгчээр мөрийн хөтөлбөрөө боловсруулсан, зорилгоо тодорхойлсон учраас ард түмэн дэмжинэ гэж бодож байна. Миний хувьд хуучин тойрогтоо нэр дэвшинэ УИХ-ын есдүгээр тойрог гэсэн үг" гэх тайлбарыг өглөө. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Su ah(202.179.25.193) 2020 оны 05 сарын 17

Нарантуяаг АН аас гар гэж зөвлөмөөр байна. АН бол МАНАН гийн том бүлэглэл бөгөөд олон жил Монгол хүн Монгол улсад дайсагнасан үйл ажиллагаа явуулж ирсэн байна. МАНАН г устганаа.

0  |  0
Зочин(192.82.73.84) 2020 оны 05 сарын 16

Мэдлэг боловсролтой даруухан эмэгтэй гэж бодож байна. Амжилт хvсье

0  |  0
Иргэн(59.153.114.215) 2020 оны 05 сарын 16

Мөрийн хөтөлбөр гэж залилангийн үйлдэлээ боль доо.

0  |  0
Zochin(139.5.216.49) 2020 оны 05 сарын 16

Balai avgai yu hiisen gej ner devshih gej bga yum be Hudlaa yarij luivar hiih geed hutsahaa boli

0  |  0
zochin(64.119.21.131) 2020 оны 05 сарын 16

NARANTUYA NAAD MAFIJSAN LALARUUDAASAA KHOLDOJ BOLDOGGUY YUM UU?

0  |  0
Top