МАН-ын Бага хурлаас 21 гишүүнийг чөлөөлж, ТҮР ЗАВСАРЛАЛАА

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 05 сарын 16

МАН-ын Бага хурал яг одоо Тусгаар тогтнолын ордонд хаалттай хуралдаж байна. Хуралдааныг УИХ-ын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин даргалж байгаа юм. Тэгвэл МАН-ын Бага хурал дөнгөж сая завсарлалаа.

Хурал завсарлахаас өмнө намын дүрэм зөрчсөн, намын ажилд идэвхтэй оролцоогүй, хариуцлага алдсан гах шалтгаанаар 21 хүнийг Бага хурлын гишүүнчлэлээс чөлөөлжээ.  

МАН-ын Бага хурал нь хаалттай хуралдаж байгаа бөгөөд өнөөдрийн /2020.05.16/ хурлаар УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшин өрсөлдөх нэр дэвшигчдээ албан ёсоор тодруулах юм. Учир нь, хуульд зааснаар нам, эвслүүд өнөөдрийн дотор нэр дэвшигчдээ тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ёстой юм. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Jjj(64.119.20.137) 2020 оны 05 сарын 17

Hog

0  |  0
Top