МАН-ын Бага хурал яг одоо Тусгаар тогтнолын ордонд хаалттай хуралдаж эхэлсэн. Хуралдааныг УИХ-ын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин даргалж байгаа юм.
Хурлаар намын дүрэм зөрчсөн, намын ажилд идэвхтэй оролцоогүй, хариуцлага алдсан гах шалтгаанаар 21 хүнийг Бага хурлын гишүүнчлэлээс хасаж, улмаар 13:30 цагт түр завсарласан юм. Одоогоор үргэлжлүүлэн хуралдаж эхлээгүй байна.
Тэгвэл өнөөдөр /2020.05.16/ МАН-ын Удирдах зөвлөл хуралдахаар болжээ. Дараа нь МАН-ын Бага хурлын хуралдааныг үргэлжлүүлэхээр болсон байна.
МАН-ын Бага хурлаар УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшин өрсөлдөх нэр дэвшигчдээ албан ёсоор тодруулах юм. Учир нь, хуульд зааснаар нам, эвслүүд өнөөдрийн дотор нэр дэвшигчдээ тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ёстой юм.
Сэтгэгдэл ( 1 )
Хэнийг бага хурлаас хасаж хэ хэнийг бага хуралд оруулав