Н.Энхбаярын 16:00 цагт товлосон МАХН-ын Бага хурал эхлээгүй байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 05 сарын 16

УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль ирэх зургаадугаар сарын 24-нд болно. Энэ удаагийн ээлжит сонгуульд улс төрийн 15 нам, дөрвөн эвсэл оролцохоо мэдэгдсэн билээ. Тэгвэл нам, эвслүүд хуульд зааснаар өнөөдрийн дотор нэр дэвшигчдээ тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор хүргүүлэх ёстой. 

Энэ хүрээнд өнөөдөр /2020.05.16/ Тусгаар тогтнолын ордонд МАН-ын Бага хурлаа хийж байгаа бол АН-ын Үндэсний бодлогын хороо намынхаа байранд хуралдаж байгаа юм. 

Тэгвэл яг одоо МАХН-ын Бага хурал хуралдах гэж байна.

Хуралдааныг 16:00 цагт товлосон ба Бага хурлын гишүүд хуралдаандаа оролцохоор ирж байна. Тэд ч гэсэн хуульд заасны дагуу энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд намаа төлөөлж оролцох нэр дэвшигчдээ тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор хүргүүлнэ.
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zok(66.181.182.173) 2020 оны 05 сарын 16

Ednii hural ch yaahav fee, enkhee ah 10 min yariad l boloo biz kkk

0  |  0
zochin(64.119.21.131) 2020 оны 05 сарын 16

baakhan durtay nukhduud

0  |  0
Top