И.Мөнхжаргал: АН-ын даргыг солино гэдэг ташаа мэдээлэл

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 16

АН-ын Үндэсний бодлогын хорооны 15 дугаар хурал үргэлжилж байна.

Хуралдаанд тус намын Үндэсний бодлогын хорооны 400 гаруй гишүүн цахимаар оролцож байгаа юм. Тэд өнөөдөр /2020.05.16/ хуульд заасны дагуу УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд намаа төлөөлж өрсөлдөх нэр дэвшигчдээ албан ёсоор тодруулна.

АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр "АН-ын ҮБХ-ны 15 дугаар хуралдаан түр завсарлаад байна. Сонгон шалгаруулах хороо хуралдахаар завсарласан. Сонгон шалгаруулах хороо хуралдаж, нэр дэвших хүмүүсийн нэрсийг сонгуулийн хороонд ирүүлэх үүрэгтэй.

Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль дээр тодорхой зааж өгсөн байгаа. Нэр дэвшигчийг намын төлөөллийн төв байгууллага нууцаар санал хурааж тодруулна гэж. Энэ бэлтгэл ажлыг дотоод сонгуулийн хороо хангаж, нэрсийг оруулж ирэхээр саналын хуудсыг хэвлэлтэд өгч, коронавирустэй холбоотойгоор нэг дор олон хүн цуглуулахгүйгээр ҮБХ-ны гишүүдээ тодорхой цагийн хуваарийн дагуу тав таваар нь ирүүлж, нууцаар санал хураалгахаар зохицуулж байна.

ҮБХ-ны 410 гишүүн байдаг. Яг одоогийн байдлаар 316 хүн санал өгөхөөр мандатаа аваад байна. Мэдээж санал хураалтын үед мандатаа нэмж аваад, санал хураалтдаа оролцох боломжтой.

Бид бол саналын дүнг ҮБХ-нд мэдүүлдэг үүрэгтэй. Нэр дэвшигчээ зарлах нь ҮБХ-ны бүрэн эрхийн асуудал. Тиймээс хуралдаан завсарлаад орж ирэхээрээ нэр дэвшигчээ зарлах эсэхээ шийдэх байх.

Өнөөдөр анхаарлыг өөр хүн рүү чиглүүлэх, улс төрийн янз бүрийн үйл явдал өрнөж байна. Мэдээж бодит байдал дээр намын даргыг өөрчлөх боломжгүй. Дүрмийн хувьд ч АН-ын бүх гишүүдээр сонгогдсон даргыг ҮБХ авч хэлэлцэх эрхгүй. Энэ бол өрсөлдөгч намуудаас анхаарлыг сарниулж байгаа тоглоом. Дүрмэндээ АН-ын дарга сонгуулийн үр дүнгээр, эрүүл мэндийн шалтгаанаар, эсвэл өөрөө хүсэлтээ өгсөн тохиолдолд гэсэн энэ гурван шалтгаанаар л чөлөөлөгдөх ёстой. Аливаа нэг хуралдаанаар санал оруулж, энэ асуудлыг шийдэх ямар ч боломж байхгүй. Иймэрхүү зүйл сонгууль дөхсөн энэ үед олон удаа гарна. АН-ын даргыг солино гэдэг бол ор үндэслэлгүй, ташаа мэдээлэл" гэж мэдээлэв. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ELBEGEE(122.201.21.7) 2020 оны 05 сарын 16

YAAH GEJ HULGAICH LUIVARCHID GEMT HEREGTNUUDIIG DEVSHUULEED BAIGAA YUM BEE CHI ZALUU HUN BAIJ UGEE HELDEGGUI YUMUUUUU

0  |  0
irgen(31.165.231.3) 2020 оны 05 сарын 16

tashaa medeelel geed gaihuulaad baigaa hyn um baihdaa tanai nam ah dyy hamaatan sadangaa tor toriin baiguullaguudad dyyrgeed chihsen mongol ulsiig uls gej yzehgui ezleed avsan idej uuj baigaa , songuulid heden zuun syaar ni mongo huraaj huuli bus uil ajillagaa il tod yavuulj mongoliig doromjil baigaa dargaa solihgui oorsdoo ingej yariad suuj baigaa bol sonono tanai nam

0  |  0
Top