АН-ын Үндэсний бодлогын хорооны 15 дугаар хурал түр завсарлалаа. Учир нь, тус намын Сонгон шалгаруулах хороо хуралдахаар болжээ. Энэ талаар АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал мэдээлэл өглөө.
Тэрбээр "АН-ын ҮБХ-ны 15 дугаар хуралдаан түр завсарлаад байна. Сонгон шалгаруулах хороо одоо хуралдаж, нэр дэвших хүмүүсийн нэрсийг Сонгуулийн хороонд ирүүлэх үүрэгтэй" гэв.
Хуралдаанд тус намын Үндэсний бодлогын хорооны 400 гаруй гишүүн цахимаар оролцож байгаа бөгөөд тэдний 316 гишүүн нь санал өгөхөөр мандатаа авчээ.
Сэтгэгдэл ( 0 )