АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж байна. УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга З.Нарантуяа хурлын талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "АН нэр дэвшигчдээ тодруулах асуудлыг хэлэлцэж байна. Одоо бол хурал түр завсарласан. Намын Сонгон шалгаруулах хорооныхон нэр дэвшихээ илэрхийлсэн бүх хүмүүсийг дүрэм, журмынхаа хүрээнд хянаж байна. Хорооны сонгон шалгаруулалтын дүн гарахаар Үндэсний бодлогын хорооны хурал үргэлжилнэ" гэв.
Түүнчлэн "Өнөөдрийн хурлаар намын даргыг солих тухай асуудал яригдаагүй. Зөвхөн нэр дэвшигчдийг тодруулах асуудлаа л хэлэлцэж байна. Миний хувьд аль болох сонгуульд амжилттай оролцох тал дээр нэгдэж, нийлж ажиллах хэрэгтэй гэсэн зорилт тавьж байгаа. Үндэсний бодлогын хороонд хоёр гишүүн сонгогдсон. Тэднийг батламжилсан" хэмээн ярилаа.
Сэтгэгдэл ( 3 )
Ene avgai chini chingis samuraig hucheer oruulj irsen hulgaich munduu
Саяхан мөнгө тараах бичлэг нь гараад байсан эмэгтэй мөн биз дээ
Хотгор шангын оронд энэ эмэгтэй очвол зүгээрсэн, орчин үед эмэгтэй хүмүүс улс төрд манлайлал үзүүлж байгааг хөгжилтэй улсууд харуулж байгаа .. ухаалаг гар утас шиг байяа ядаж..