ӨРНИЙН ЗУРХАЙ: Охиныхонд азтай өдөр тохионо

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 18

Хонь

Хэцүү бүгдийг давах өдөр. Ихэнх хонь биеэ эрүүлжүүлэх алхам хийнэ. Өвчин эмгэг намжсан ч эмнэлэгт заавал очоорой. Тэгэхгүй бол гарах үр дагавар нь таны бодсоноос өөр байж мэднэ.

Үхэр

Эмэгтэйчүүдэд шинэ зүйл тохиолдож, хувийн амьдрал нь өөрчлөгдөнө. Эрэгтэйчүүд өнөөдөр байр суурь, нэр хүндээ хамгаалахын төлөө тэмцэх болно.

Ихэр

Дотоод мэдрэмж, мэдлэг нэмэгдэх өдөр. Алс хол юу байгааг ч та харж чадна. Хамтын ажиллагааны саналд эргэлзэлгүй зөвшөөрсөн хариу өг. Том хөрөнгө оруулалт, бизнес хийхэд сайн өдөр.

Мэлхий

Эсрэг тэсрэг өдөр. Нэг талаас таны ажил хэрэг идэвхтэй өрнөнө. Нөгөө талаас ойрын зүйлсээ олж харахгүй. Бүх зүйлийг зэрэг хийснээс нэг гол асуудалд анхаарлаа хандуулах нь дээр байж болох юм.

Арслан

Өөрийгөө хамгаалах, байр сууриа бэхжүүлэхэд сайн өдөр. Та өнөөдөр амьдралын зарчим, нэр хүндээ хамгаалахын төлөө тэмцэх болно. Идэвхтэй, шаргуу байхгүй бол хохирол хүлээнэ. Бизнес эрхэлдэг эрэгтэйчүүдэд ээлтэй өдөр тул худалдаа наймаа ашиг авчирна.

Охин

Маш сайн өдөр. Ажил дээр тань сэтгэлд таарсан олон шинэ ажил хүлээж байна. Таны ажил хэрэгч байдал, идэвх зүтгэлийг түнш, дарга нар чинь үнэлэх болно. Эхэлсэн ажлаа дуусгах, дүн шинжилгээ өгөх, ойр дотнын хүнтэйгээ уулзахад сайн өдөр.

Жинлүүр

Таныг шинэ уулзалт, танил хүлээж байна. Ажил хэргийн харилцаанаас хайр дурлалын холбоо болон хувирах магадлалтай. Таны ур чадвар, идэвх зүтгэлийг бүгд үнэлэх болно. Ойр дотнын хүмүүстэйгээ харилцаж, өнгөрсөн амьдралдаа дүн шинжилгээ хийж, ажлаа дуусгахад ээлтэй.

Хилэнц

Жирийн нэг ажлын өдөр. Гэхдээ байгуулсан гэрээ хэлэлцээр орлоготой байх магадлалтай. Найз нөхдийн тус дэмжлэг хэрэгтэй үед ирнэ. Харин гэр бүлийн асуудалтай. Сэтгэлийн хямралд орсноор ойр дотнын хэн нэгнийг гомдоох болно. Тэвчээртэй бай.

Нум

Бизнес эрхлэгчдэд таагүй өдөр. Эрч хүчгүй байдлаас гарахын тулд дасгал хөдөлгөөн хий. Дарга нартайгаа маргалдаж болохгүй. Өдөөн хатгалгад бүү авт. Амлалтад бүү итгэ. Том ажил, өвөрмөц зүйл хийхээс зайлсхий.

Матар

Амьдралын зарчим, нэр төр, үзэл бодлоо шаргуу хамгаалахгүй бол ажил хэрэг танд ашиггүйгээр эргэнэ. Үдээс хойш том хөрөнгө оруулалт, худалдан авалт хийхээс татгалз. Санхүүгийн алдагдалтай. Эмэгтэйчүүдэд шинэ учрал тохиож, хувийн амьдрал нь өөрчлөгдөх болно.

Хумх

Чухал шийдвэр гаргаж, ажлын гэрээ байгуулахад таатай өдөр. Гаднын муу нөлөөнд автаж болохгүй. Ажил дээрээ алдаа гаргаж, буруу түнш сонгосноос хохирол хүлээхээс зайлсхий. Ойр дотнын хүмүүстэйгээ зөвлөлдөнө.

Загас

Хүссэндээ хүрэхэд сайн өдөр. Зоригтой урагш алхаарай. Гэхдээ шүүмжлэлийг хүлээж ав. Жижиг зүйлд битгий бухимд. Шударга бус байдалд бухимдсан ч маргаан хийлгүй, зүгээр л холд. Асуудалд гүн ухаанаар ханд.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top