Намбарын хүүг ХЭРХЭХ ВЭ?!

Б.Төрбат | Zindaa.mn
2020 оны 05 сарын 18

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард баталсан УИХ-ын 2020 оны Сонгуулийн тухай хуульд цоо шинэ зүйлийг тусгаж өгсөн нь "Авлига, албан тушаалын хэргээр ял авсан хүнийг нэр дэвшүүлэхгүй" гэх заалт юм. Үүнийг шууд утгаар нь МАХН-ын дарга Н.Энхбаярт зориулсан заалт гэж ойлгож, хардах хэсэг ч бий.

Энэ ч үүднээс тухайн үед Н.Энхбаяр нар Үндсэн хуулийн Цэцэд хандсан байдаг.

Учир нь, тэд тус хуулийн зургаадугаар бүлгийн 29 дүгээр зүйлийн 29.8-т "Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно" гэсэн заалтыг тусгасан нь Үндсэн хуулийг зөрчиж байна гэж үзсэн юм.

Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын дээрх заалт нь Үндсэн хуулиар олгогдсон хүний сонгох, сонгогдох эрхийг зөрчиж байна гэх гомдлыг Үндсэн хуулийн Цэц хэлэлцэж, хүлээж авахаас татгалзсан байдаг. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн тухай хуулийн шинэ заалтыг Үндсэн хууль зөрчөөгүй гэх шийдвэрийг гаргасан билээ. 

Ингэснээр өмнө нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож шүүхээс ял сонсож байсан МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын хүмүүс УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвших эрхгүй хэвээр үлдсэн байдаг. Гэвч МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ удаагийн парламентын сонгуульд Баянгол дүүргээс нэр дэвшихээр болсон. Нэг үгээр хэлбэл, тэрбээр өөрийн "толгойлдог" намаас Баянгол дүүргээс нэр дэвших эрхээ өвөртөлж, бусад нэр дэвшигчийнхээ нэрсийн хамт Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор хүргүүлээд байна.

МАХН-ынхан намын дарга Н.Энхбаярыгаа нэр дэвших эрхтэй гэж үзэж байгаа шалтгаанаа гурван шатны шүүхээс ял сонссон ч Улсын Дээд шүүх хэргийг нь цагаатгасан гэж тайлбарлаж байна. 

Харин МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэр дэвших эрх өвөртөлсөн цагаас УИХ-ын 2020 оны Сонгуулийн тухай хуулийн шинэ заалт хийгээд Үндсэн хуулийн Цэцийн шийдвэртэй холбоотой асуулт хариулт нэхэж эхэлсэн гэхэд болно. Энэ нь Н.Энхбаярын нэр дэвших хүслээ Сонгуулийн тухай хууль болон Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээс илүүд үзсэн явдал.

Өөрөөр хэлбэл, МАХН-ын дарга Н.Энхбаярын Баянгол дүүрэгт нэр дэвшихээр болж Сонгуулийн ерөнхий хороонд хүсэлтээ хүргүүлсэн үйл явцыг зохих газар нь хэрхэн шийдэх вэ гэх асуулт, бас хүлээлт юм. Хэрхэхийг Сонгуулийн ерөнхий хороо удахгүй шийднэ. 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бгд иргэн(64.119.16.89) 2020 оны 05 сарын 19

Энхбаяр гарвал төр цэвэршиж.бүх булхай илэрнэ байх.өшөөгөө авч л байг яадгийм.даанч гаргахгүй байлгүй.сон хороо хөөрхий дөө.

0  |  0
saihan medee(77.38.148.28) 2020 оны 05 сарын 19

уих-ын гишуун болвол их юм хийнэ дээ.ард тумний телее

0  |  2
Jb(122.201.31.244) 2020 оны 05 сарын 18

Zailuul

0  |  0
Bolyo oo(98.113.248.233) 2020 оны 05 сарын 19

Ugaasaa ene hun pdoo bolyo oo! Garch ireh ch ugui! Tetgevertee garaachee

3  |  0
Уншигч (202.9.40.157) 2020 оны 05 сарын 19

МАН АН ынхан Энхбаяраас айж чичрээд жижигрээд байгаа нь харин ч их хардалт төрүүлдэг юм даа. Энхбаярыг ард түмэн дэмждэг сонгогдвол 100%ийн саналаар гарч ирнэ гэдгийг ч мэддэг тэгээд төрд гараад ирвэл авилгачид хулгайчид дураараа дургиж чадахгүй чанга гарт орно гэдгээ мэддэг учраас яаж ийж байгаад сонгуульд оролцуулахгүй гээд арга саам хийгээд байгаа биз дээ.

3  |  1
зочин(103.212.116.171) 2020 оны 05 сарын 19

Шуналын тулам өс хонгзон авах гээд хүн ч ажил хийлгэхгүй, өөрөө юу ч хийхгүй байхдаа. Баянголчууд энэ хүнийг арай сонгохгүй гэж найдхаас

2  |  1
Irgen(70.181.127.87) 2020 оны 05 сарын 19

Enhbayariig songoh estoi.ene hyn turd odoo heregtei.30 Jul turiin erhiig eeljeer baisan 2 nam and olniig huurch ulsaa hudaldaj luivar hiiseer har.saaral jagsaaltaar beleg barij irlee.shyyheer shiitgel hyleegeed shalgagdaj baigaa olon luivarchdiig songuulid ner devshyylj luivar hiij ard olniig doromjilj basamjilj baina.odoo shine hychniig songoh cag bolsoon

2  |  1
hoorhii(14.146.94.192) 2020 оны 05 сарын 18

hoorhii, mongol humuusiin gants hiij chaddag l ajil shuu de. uhuulga hiih, hudla yarih, huruugaa hodolgohgui humslah, idej uuh, tegeed uhsen hoinoo yachih ch yum bilee geed gandan shagaih. oor hiij chaddag yum oor neeree yu baigaa yum? Mundag mujaan darhan gagnuurchin ch olddoggui shu de chaavaas. Ih hodolmorch neg ni jolooch hiihees tsaashgui. argaa barsan emegteichuul ni nogoo l baigalaasaa gants hiij chaddag ajlaa hiideg.

0  |  2
үнэхээр2(203.91.115.45) 2020 оны 05 сарын 18

\nАвилгатай тэмцэх газар, цагдагийн өрөнхий газар , тагнуулын өрөнхий газар, Улсын дээд шүүх, прокурорийн өрөнхий газар , сонгуулийн өрөнхий хороо гээд л цаашаагаа олон олон газарт элбэгдоржийн гар хөл болсон хүмүүс ажилласаар байна

2  |  0
зочин(103.9.90.98) 2020 оны 05 сарын 20

ХЭРЭВ эНХБАЯР ГУАЙ ГАРВАЛ УЛС ТӨРИЙН ӨШ ХОНЗОН БОЛЖ ЭХ ОРНЫ ХӨГЖИЛ ГАЦАХ Л БАЙХДАА ХӨӨРХИЙ

1  |  2
үнэхээр(203.91.115.45) 2020 оны 05 сарын 18

үнэхээр Сонгуулийн ерөнхий хороо шударга ажиладаг бол энэ хүнийг сонгуульд оруулах өстой эс тэгвээс элбэгдорж мэт хүмүүсийн гар хөл Сонгуулийн ерөнхий хороонд байгаа гэсэн үг өөр хэлбэл энэ хүнийг сонгуульд оруулахгүй байх бодлого одоо хүртэл хэвээр байгаа гэсэн үг мэдээж энэ бодлогийн эзэн нь ц.элбэгдорж өрсөлдөгчөө намнаад сонгуульд ялсан шүү дээ 2012 онд\n

2  |  0
Top