УИХ дахь АН-ын зөвлөл мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Б.Пүрэвдорж, З.Нарантуяа, О.Баасанхүү нар оролцов. Тэд өнгөрсөн дөрвөн жилийг дүгнэж, өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм.
УИХ дахь АН-ын зөвлөл “эрх баригчид амлалтаа биелүүлээгүй” гэж дүгнэж байгаагаа илэрхийлэв.
Засгийн газрын мөрийн хөтөлбөр 70 орчим хувь хэрэгжсэн гэж дүгнэж байгаа ч АН-ын зөвлөл санал нийлэхгүй байгаа аж. Өнгөрсөнд гаргасан шийдвэрээсээ эргэж буцсан жил байлаа. 2016 оны сонгуулиас өмнө иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй байна гэж сонгуульд ялаад, одоо 27 сая төгрөгний өртэй болгосон.
Тансаг зардлаа хэмнээд явах боломжтой байтал татвар нэмсэн. Үүнээс дундаж давхарга 6 хувь байсан нь доошилсон. Ажил олгогч нар бэлэн мөнгөөр цалингаа тавьж, далд эдийн засаг бий болгож байна гэх мэт шүүмжлэлүүдийг хэлэв.
Сэтгэгдэл ( 1 )
Ажил олгогч нар бэлэн мөнгөөр цалингаа тавьж, далд эдийн засаг бий болгож байна гэх мэт