УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр өнөөдөр /2020.05.18/ өөрийн цахим хуудаснаа "Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байхдаа Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг санаачлан, боловсруулж гурван жилийн өмнөх энэ өдөр батлуулж байв" хэмээн бичжээ.
Түүнчлэн "Энэ хууль батлагдсанаар монгол залуучууд анх удаа бие даасан хуультай болж дараах харилцаанууд хуулиар зохицуулагдаж эхэлсэн юм Үүнд:
• Залуучуудыг түүх, соёлоо мэддэг, эх оронч үзэлтэй, бие даан амьдрах чадвартай, хариуцлагатай иргэн болж төлөвшихөд дэмжлэг үзүүлэх цэргийн мэргэжил олгох сургалтанд хамруулах, /эрэгтэй заавал, эмэгтэй сайн дурын үндсэн дээр/
• Цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдсан бөгөөд их, дээд сургуульд суралцах болзол хангасан залуучуудыг Боловсролын зээлийн сангаас олгож буй оюутны хөгжлийн зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах,
• Залуучуудын оролцоог бүхий л түвшинд хангах, залуучуудын төлөөллөөс бүрдсэн үндэсний болон салбар зөвлөл байгуулах,
• Оюутан, суралцагчид харъяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамрагдах, эрүүл мэндийн даатгалд нэгдсэн журмаар хамруулах,
• Залуучуудыг хөгжих орчин нөхцөлөөр хангах, залуучуудын хөгжлийн төвүүдийг байгуулах,
• Хувийн хэвшлийн байгууллагад оюутны цагийн ажлын орон тоо гаргах/ 100 ба түүнээс дээш ажилтантай компани ажилтныхаа 5 хувьтай тэнцэхүйц цагийн ажлын орон тоо гаргах/
• Залуучуудыг хүмүүнлэгийн болон сайн дурын ажилд хамруулах, үнэлэх тогтолцоо бий болгох,
• Сайн дурын ажил, цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдсан бөгөөд төрийн албанд орон шалгаруулалтад тэнцсэн залуучуудыг төрийн албаны сонгон шалгаруулалтад давуу тал болгох,
• Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн хөтөлбөрт залуучуудын хөгжлийг дэмжсэн хөтөлбөртэй болох,
• Залуучуудын орлоготой нийцсэн уян хатан төлбөрийн нөхцөлөөр орон сууц худалдан авах, түрээслэх, залуу гэр бүлийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг болно" гэжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Хүн алсан Номтойбаярыг баривчилж шоронд нь хий.
\n\nУИХ-н гишүүн О.Баасанхүү ТЕГ-н дарга асан Б.Хурц, УИХ-н гишүүн асан Т.Бадамжунай нараас 100 мянган ам.доллар нэхэж байгаа тухай аудио бичлэг цахимд цацагдлаа