Сонгуулийн ерөнхий хороонд 56 БИЕ ДААГЧ материалаа хүргүүлжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 05 сарын 20

Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшин өрсөлдөх нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах ажлыг зохион байгуулж байна.

Тэгвэл өчигдрийн /2020.05.219/ байдлаар 56 бие даан нэрээ дэвшүүлэгчид хуульд заасан баримт бичгээ хүлээлгэн өгсөн байна. 

Нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах хуулийн хугацаа маргааш /2020.05.21/ 00:00 цагт дуусгавар болох юм.

Харин сонгуульд оролцохоор бүртгэгдсэн нам, эвслүүд өнөөдөр, маргааш хоёр өдөр нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх үүрэгтэй юм байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top