Улс төрийн намуудаас МАН анх удаа нэр дэвшигчидтэйгээ ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ байгууллаа

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 20

Улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам улс төрийн намуудаас анх удаа нэр дэвшигчидтэйгээ хариуцлагын гэрээ байгууллаа. 

МАН-ын дарга У.Хүрэлсүх өчигдөр (2020.05.19) тус намаас өрсөлдөх  76 нэр дэвшигчтэй дээрх гэрээг үзэглэсэн юм. Эрх баригч намынхан  76 нэр дэвшигчээ энэ сарын 16-ны өдөр Бага хурлын VI хуралдаанаараа  албан ёсоор тодруулсан. Улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдэд үндсэн гурван шаардлага тавьж буй.

Үүнд  
 

  • Нэгдүгээрт, ёс зүйтэй эх орноо гэсэн итгэл сэтгэлтэй,
  • Хоёрдугаарт, мэдлэг боловсролтой,
  • Гуравдугаарт, төр түших туршлага чадвартай байх зарчмыг баримталсан.

Тус намаас нэр дэвшигчид  ”Байлдагчаас генерал, асрагчаас гавьяат эмч, Харвард, Иеэл, Стэнфорд зэрэг дэлхийн шилдэг их сургуулийн  төгсөгчид, эрч хүчтэй залуу үе, ид бүтээх дунд насныхан, арвин туршлагатай ахмад үеийнхний төлөөллөөс бүрджээ. Мөн Сонгуулийн тухай хуульд  “Нэр дэвшигчдийн 20-оос доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна” гэж заасны дагуу 16 эмэгтэй нэр дэвшигчийг УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдүүлэхээр сонгоод байна.  

УИХ-ын  найм дахь удаагийн ээлжит сонгуульд улс төрийн 15 нам, дөрвөн эвсэл оролцож байгаа бөгөөд эрх баригч Монгол Ардын Нам улс төрийн намуудаас анх удаа ийнхүү нэр дэвшигчидтэйгээ хариуцлагын гэрээ байгууллаа.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сонгогч(202.9.46.29) 2020 оны 05 сарын 23

МАН сайн ажилласан. Э нарын байгуулсан МАНАН-г нураах анхны алхамуудыг хийсэн нь ”хувьсгал” хийсэнтэй дүйнэ. харин одоо МАНАН-г бүр мөсөн устгаж, булшлах боломжийг Хүрэлсүхийн багт олгохгүй бол МАНАН дахин толгойгоо өндийлгөж, Монголыг сүйрүүлнэ гэдгийг сонгогчид өглөө бүр санаж байх ёстой....

2  |  0
Иргэн(202.126.88.206) 2020 оны 05 сарын 23

МАН ер нь олон зүйлээр анхдагч болж байна шүү?! Их ч ажил хийж байна даа?!

2  |  0
zochin(49.97.97.70) 2020 оны 05 сарын 20

gadaad bga Mgl chuuda av.chee yun songuul soliorol oo

0  |  0
Зочин(203.91.115.49) 2020 оны 05 сарын 20

МАН Естой хошногны Ац байлгуй, засрашгуй Хулгайчууд, Сонгуулиас омно ялгаварлан гадуурхсан Ахмадуудаа хэвээр нь байлгавал та нар Хумхын торос болно, гадуурхагдсан Ахмадууд бол нягт нямбай, Хулгайч биш, шударга, унэнч хумуус шуу, 200 Мянганы Ахмад байгаа байх

0  |  0
Зочин(203.91.115.49) 2020 оны 05 сарын 20

МАН Естой хошногны Ац байлгуй, засрашгуй Хулгайчууд, Сонгуулиас омно ялгаварлан гадуурхсан Ахмадуудаа хэвээр нь байлгавал та нар Хумхын торос болно, гадуурхагдсан Ахмадууд бол нягт нямбай, Хулгайч биш, шударга, унэнч хумуус шуу, 200 Мянганы Ахмад байгаа байх

0  |  0
Top