Я.Санжмятав сонгуулийн багаа удирдана

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 20

АН-ын сонгуулийн штаб байгуулагдсан талаар өнөөдөр /2020.05.20/мэдэгдлээ. Тус штабын Ерөнхий менежерээр УИХ-ын дэд дарга Я.Санжмятав томилогджээ. Я.Санжмятав гишүүний хувьд энэ сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ илэрхийлээд байсан билээ. 

АН-ын сонгуулийн Ерөнхий менежер Я.Санжмятав “УИХ-ын сонгуульд АН-аас 76 хүн нэр дэвшиж байгаа. Эдгээр хүмүүс дунд хууль эрхзүйг боловсруулах, хяналт тавих, улс орны хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулах бүрэн боломжтой 25 хуульч, эрхзүйч, 35 инженер, санхүүч эдийн засгийн мэргэжлийн хүмүүсийг нэр дэвшүүлж байгаа. Ингэснээр улс орны эдийн засгийг богино хугацаанд уналтаас сэргийлэх, хөгжүүлэх бололцоотой гэж үзэж байгаа юм. Сонгууль хараахан эхлээгүй байгаа ч АН руу дайрах дайралтууд ирээд эхэллээ. МАН асар их мөнгө зарж АН-ыг харлуулж магадгүй, заримыг нь хууль хяналтын байгууллагаар далайлган шоронд хийх, сонгуульд ялуулахгүй байх аргыг хэрэглэж байна. УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүст хандаж хэлэхэд хар суртал ухуулга явуулахгүй, бие бие рүүгээ дайрч давшлахгүй байхыг хүсч байна” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top