Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас Монгол улсын Засгийн газартай хамтран ААН-ийн тухайн жилийн нийгэм эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмэр, улсын төсөвт оруулсан татварын хэмжээ, нэмэгдүүлсэн ажлын байр, тогтвортой үйл ажиллагаа, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэн хийсэн ажлууд зэрэг үзүүлэлтээр дүгнэн шалгаруулдаг бөгөөд 2019 оны ТОП-100 ААН-ийн нэгээр “Эко констракшн” ХХК-ийг өргөмжилж, 2015 оноос хойш 5 жил дараалан шалгарснаар Үндэсний томоохон бүтээн байгуулагч, шилдэг компани болохоо дахин баталлаа.
2019 ОНЫ ТОП-100 ААН-ЭЭР “ЭКО КОНСТРАКШН” ХХК-ИЙГ ӨРГӨМЖИЛЛӨӨ
Тус компани нь энэ жил 500 гаруй шинэ ажлын байрыг бий болгож, Монгол залуусаа жилийн 4 улирлын турш тогтмол орлоготой байх нөхцөлөөр хангасан бөгөөд нийт ажиллах хүчний хүрээнд Монгол Улсын зөвлөх инженер, мэргэшсэн инженерүүдээр ахлуулсан 100 гаруй инженер техникийн ажилтан, 800 орчим мэргэшсэн болон туршлагатай ажилчидтайгаар бүтээн байгуулалтыг хийж байна.
“ЭКО КОНСТРАКШН” ХХК 5 ЖИЛ ДАРААЛАН ТОП-100 ААН-ЭЭР ШАЛГАРЛАА
Үндэсний бүтээн байгуулагч, Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч “Эко констракшн” ХХК энэхүү нэр хүндтэй шалгаруулалтад өндөр амжилт гаргасныг тохиолдуулан компанийн нийт хамт олонд баяр хүргэж, ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Биднийг дэмжин хамтран ажилладаг байгууллага, хувь хүмүүс та бүхэндээ баярлалаа
“ЭКО КОНСТРАКШН” ХХК
Сэтгэгдэл ( 0 )