2,950,134 ширхэг хувьцаа арилжлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 20

2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 20 хувьцаат компанийн 275,067,942 төгрөгийн үнийн дүн бүхий 2,950,134 ширхэг хувьцаа  арилжигдсанаас 3 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа байна. Үүнээс "Мандал Даатгал" ХК (MNDL +4.33%) болон "Ард санхүүгийн нэгдэл" ХК (AARD +0.60%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол Базальт" ХК (MBW -6.98%) болон "Стандарт проперти групп" ХК (BBD -4.08%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа

"TOP 20" индекс 0.4 хувиар буурч, 16162.07 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,423,901,641,476.59 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top