Я.Санжмятав: Бие бие рүүгээ дайрч давшлахгүй байхыг уриалж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 21

АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү, АН-ын сонгуулийн ерөнхий менежер Я.Санжмятав нар өчигдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү “АН хийж байгаа аливаа үйл ажиллагаагаа ард түмэндээ нээлттэй мэдээлдэг. Энэ сарын 16-ны өдөр АН-ын Үндэсний бодлогын хорооны хурал, АН-ын сонгон шалгаруулах хорооны хурлаар сонгогдон, намаасаа нэр дэвших мандат авсан 76 хүнийхээ нэрийг олон нийтэд албан ёсоор зарласан. Гэвч зарим улстөрийн намууд, тэр дундаа эрх барьж байгаа нам өөрийн дүрмийн дагуу хурлаараа шийдсэн албан ёсны тогтоол шийдвэрээ өнөөдрийг хүртэл олон нийтэд мэдээлэхгүй байна.

Бид АН-ын сонгуулийн штаб албан ёсоор байгуулагдаж буйг зарлаж байна. 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн АН-ын сонгуулийн штабын ерөнхий менежерээр УИХ-ын дэд дарга Я.Санжмятав томилогдлоо. АН сонгуульд хуулиа дээдлэн, иргэд олон түмний захиасыг биелүүлж, хуулийн хүрээнд улстөрийн намуудтай шударга өрсөлдөхөө зарлаж байна" гэжээ. Тэгвэл АН-ын сонгуулийн ерөнхий менежер Я.Санжмятав “УИХ-ын сонгуульд АН-аас 76 хүн нэр дэвшиж байгаа. Эдгээр хүмүүс дунд хууль эрхзүйг боловсруулах, хяналт тавих, улс орны хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулах бүрэн боломжтой 25 хуульч, эрхзүйч, 35 инженер, санхүүч эдийн засгийн мэргэжлийн хүмүүсийг нэр дэвшүүлж байгаа. Ингэснээр улс орны эдийн засгийг богино хугацаанд уналтаас сэргийлэх, хөгжүүлэх бололцоотой гэж үзэж байгаа юм.

Сонгууль хараахан эхлээгүй байгаа ч АН руу дайрах дайралтууд ирээд эхэллээ. МАН асар их мөнгө зарж АН-ыг харлуулж магадгүй, заримыг нь хууль хяналтын байгууллагаар далайлган шоронд хийх, сонгуульд ялуулахгүй байх аргыг хэрэглэж байна. УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүст хандаж хэлэхэд хар суртал ухуулга явуулахгүй, бие бие рүүгээ дайрч давшлахгүй байхыг уриалж байна” гэсэн байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.9.46.211) 2020 оны 05 сарын 21

Exleliig ni chi tavisan. Xelsen yarisanaa medexgyi bolood bn uu

0  |  0
иргэн(202.9.46.29) 2020 оны 05 сарын 21

АН зөвхөн Ц.Эрлэгдоржийн хамсаатнуудыг нэр дэвшүүлсэн гэж үнэн үү ??? үнэн бол ...тонил цаашаа...

1  |  0
нг(103.26.194.114) 2020 оны 05 сарын 21

АН өөрсдөө яаж дайрч байгаагаа хараач. medee.mn, news.mn гээд өөрсдийнхөө сайтаар аймаар харлуулж байна ш дээ

1  |  0
Top