Коронавирус үйлчилгээний салбарт хэрхэн нөлөөлж буйг нийтийн хоол, зочид буудлын салбарын статистикт тулгуурлан харъя.
Нийтийн хоолны салбарын орлого оны эхний улиралд 102.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.8 тэрбум төгрөг буюу 2.6 хувиар буурсан байна.
Рестораны орлого 1.3 (2.1%) тэрбум төгрөг, захиалгат хоолны хүргэлтийн орлого 0.3 (1.1%) тэрбум төгрөгөөр өссөн баарны орлого 2.5 (59.8%) тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.
Нийтийн хоолны салбарын орлогын 60.8 хувийг ресторан, 24.6 хувийг захиалгат хоолны хүргэлтийн үйлчилгээ, 6.9 хувийг кафе, 6 хувийг гуанз, 1.7 хувийг баарны үйл ажиллагааны орлого эзэлж байна.
Харин зочид буудлын салбарын орлого оны эхний улиралд онд 35.3 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 26.5 (42.9%) тэрбум төгрөгөөр буурчээ. Үүнд гурав, түүнээс дээш одтой буудлын орлого 22 (45.6%) тэрбум төгрөг, зэрэглэлгүй зочид буудлын орлого 3.9 (32.6%) тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.
Сэтгэгдэл ( 5 )
En comm bichsen humuus zuger huduu garj amidar dehu
Сайн байна , баарны орлого буурна гэдэг чинь гэмт хэрэг төдийчинээгээр буурч байна гэсэн үг.
Сайн байна , баарны орлого буурна гэдэг чинь гэмт хэрэг төдийчинээгээр буурч байна гэсэн үг.
Ер нь манайх шиг ядуу дорой улсад баар цэнгээний газа хүмүүсийн зовлонг л улам нэмж, харин энэ цадиггүй МАНАН-гийнхны халаасыг гачлан гэмт хэрэг аллагад өртөж байгаа хүмүүсийн үйлдлээр зузаатгаж байгаа учир цаашид энэ салбарыг хумих хэрэгтэй. Тэр ресторан зоогийн газар ажиллалгүй яахав, чухам гэмт хэрэг, янханчлал, хар тамхи, зодоон нүдээний уурхай болсон бааруудыг хаавал хичнээн сайхан залуус амь амьдралаа зөв залж явах бол
Ene corona virus ikh buyantai vurus bn shu