Зохион байгуулалттай тараасан хуурамч мэдээлэлд МАН-аас няцаалт гаргажээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 05 сарын 23

Цахим орчинд тархсан хуурамч мэдээлэлтэй холбогдуулан МАН-аас няцаалт гаргажээ.

Уг няцаалт тайлбарт,

Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн тогтоолыг хуурамчаар үйлдэж, “МАН нэр дэвшигчдээсээ их хэмжээний мөнгө татаж байна” гэх гүтгэлгийг цахим орчинд зохион байгуулалттайгаар тарааж байна.

Монгол Ардын Намын дарга У.Хүрэлсүх өнгө мөнгөөр биш, эрүүл цэвэр сонгууль явуулахыг уриалж, хууль журманд заасан хэмжээ, хугацаанд цугларсан хандивынхаа хүрээнд ажиллахыг намын бүх шатны байгууллага, нэр дэвшигчдэд үүрэг болгосон билээ. Зарим улс төрийн нам хүчинтэй адил хуульд заагаагүй дэнчин хураамж авахгүй гэдгээ Монгол Ардын Нам хариуцлагатайгаар мэдэгдсэнийг дахин сануулья.

Монгол Ардын Намын удирдлага, нэр дэвшигчдийн нэр хүндийг гутаах зорилгоор тарааж буй хуурамч мэдээллийг албан ёсоор няцааж, мэдээллийг үйлдсэн этгээдүүдийг илрүүлж, зохих хариуцлага тооцуулахаар хууль хяналтын байгууллагад гомдол гаргана. Төрийн эрх барих дээд байгууллагаа сонгох гэж буй энэ хариуцлагатай үед иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг хүндэтгэн хариуцлагатай, шударгаар өрсөлдөхийг нийт улс төрийн нам, нэр дэвшигчдэд уриалж байна.

Дашрамд дурдахад, Монгол Ардын Намын даргад Ерөнхий нарийн бичгийн дарга үүрэг чиглэл өгөх эрх хэмжээ намын дүрмэнд байхгүй бөгөөд Удирдах зөвлөлийн тогтоолд Удирдах зөвлөлийн бүх гишүүд гарын үсэг зурснаар баталгааждаг” гэжээ.
 

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Намуундарь (66.181.161.6) 2020 оны 05 сарын 28

Шударга өрсөлдөөн хийж болохгүй юмуу АН минь гэж хэлсэн ч бидний үгийг ойлгохгүй учир сонгуульд МАН намыг дэмжихийг минь хараарай

0  |  0
зочин (66.181.189.170) 2020 оны 05 сарын 28

Шударгаар өрсөлдье.

0  |  0
Баяр Цэцэг(203.91.115.49) 2020 оны 05 сарын 27

Ардчилсан нам одоо больмоор юм аа ШУДАРГААР өрсөлдөлдөө !!

0  |  0
Ариука(64.119.22.224) 2020 оны 05 сарын 27

Сонгогдохын тулд нэгнээ харлуулах муухай шүү шударгаар өрсөлдье ардчисан нам!!!!

3  |  0
рборыбө(66.181.183.191) 2020 оны 05 сарын 24

арай2\n

1  |  0
гэрлээ(66.181.183.191) 2020 оны 05 сарын 24

шудрагаар өрсөлдөхөөс шээс нь гоожих гэж байхгүй юу

2  |  0
zochin(66.181.183.191) 2020 оны 05 сарын 24

үнэнгээрэээл байлдаа\n

1  |  0
amira(66.181.183.191) 2020 оны 05 сарын 24

sanaand bagtamgui yum\n

0  |  0
Gerelee Gerel(66.181.183.191) 2020 оны 05 сарын 24

Ардчилсан нам одоо болимоор юмаа.\n

1  |  0
Tuul Batjav(66.181.183.191) 2020 оны 05 сарын 24

Ардчилсан нам төрд гарахын тулд аргаа барьж байна.

3  |  0
Su ah(202.179.24.193) 2020 оны 05 сарын 24

Хийсэн хэргээ булзааруулах гэж янз бүрийн тайлбар ишлэл хуурамч баг бүрдүүлдэг нь коммунист зан үйлдэл. МАН сөнөнө.\nМАНАН устаж алга болно.

1  |  0
Зории(76.126.7.68) 2020 оны 05 сарын 24

Ман-гаруудын өөрсдөө хийсэн байх.. Нарийн бичиг нь Хүрэлсүхийг мөнгө ол гэдэг тушаал хаана байх юм.. Ман-гарууд ш дээ.. Хүрэлсүх өөрийгөө тагнасан биздээ.. тийм л технологи байна.. Ман-гаруу сонгууль ойртох тусам юу ч хийхээс буцахгүй болоод байна..

0  |  0
Dkl;(64.119.17.194) 2020 оны 05 сарын 23

Хэрэв хуурамч гүтгэлэг тарааж байгаа нөхдүүдийг илрүүлж хариуцлага тооцох хэрэгтэй. Үнэн бол тэр нөхдүүд нь хариуцлага хүлээх хэрэгтэй. Манай улсад нэг нөхөр нөгөөгийнхөө тухай элдэв мэдээ гаргадаг. Нөгөөдөх нь эсэргүүцэл илэрхийлсэн болоод өнгөрдөг байдлыг халах хэрэгтэй. Гүтгэсэн бол гүтгэсэн хүн нь гүтгээгүй үнэн бол нөгөө нөхөр нь хариуцлага хүлээдэг байх хэрэгтэй.

0  |  0
Batbaatar(66.181.161.36) 2020 оны 05 сарын 23

Ymarwa negen hudal medelel taraj busdin nernvnded haldsan bol burutai etgedig olj hatu hariutslag hvleleg

0  |  0
Zochin (66.181.161.19) 2020 оны 05 сарын 23

Хүн бүрт эрхэмлэх ёс сэтгэл зүрх гэж байх атал яагаад нэгнийгээ ул үндэслэлгүй гүтгэх хэрэг байгаа гэж үү? Нэг нь л илүү юм хийвэл өө сэв хайж байдгаа болих хэрэгтэй шүү дээ

0  |  0
Norov(203.91.115.51) 2020 оны 05 сарын 23

ali aliniig ni ter ghew de huuramch medeelel taraad bwal tgl unen zuw bolood garaad irne yum hiihed medleg bolowsroltoi gishuun garch irwel uls oron hugjuud ywna bi lav huvidaa MAH namiig demjij bga ter dundaa sukhbaatar aimagt ner dewshih gandi g emegtei hun bol arai hiij buteeh ni iluu gej bodoj bn

0  |  0
zochin(150.129.140.156) 2020 оны 05 сарын 24

oilgomjtoy shuu dee , AN - yn khiij baygaa l ajil

4  |  0
Top