Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингийн ахалдаг Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.05.25/ өргөтгөсөн хуралдаанаа хийнэ. Хуралдааныг 11:00 цагт Төрийн ордны "Б" танхимд товлоод байна. Энэхүү өргөтгөсөн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцох юм.
Хуралдаанаар цар тахлын болон цаг үеийн асуудалтай холбоотой хэд, хэдэн асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөөд байна. Тухайлбал, коронавирусний халдвартай холбогдуулан авсан өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах эсэх асуудлыг хэлэлцэх юм.
Сэтгэгдэл ( 0 )