МАН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ
Хэвлэлийн хуралд УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Х.Булгантуяа, Г.Амартүвшин, Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр нар оролцов.
Нэр дэвшигч Х.Булгантуяа "МАН аль болох мэдлэг боловсролтой хүмүүсийг нэр дэвшүүлэхээр зорьсон. Энэ сонгуульд эмч, банк, санхүүгийн салбарын залуу боловсон хүчнээ дэмжиж, нэр дэвшүүлсэн. МАН жилийн жилд хандивын аян өрнүүлдэг. Намынхаа гишүүдээс авсан 1000, 5000 төгрөг ч багадахгүй бидэнд дэмжлэг болсоор ирсэн. Ямар нэг худал мэдээлэл, хар пиаргүй, шударга сонгууль болоосой гэж хүсэж байна. Нэр дэвшигчид удахгүй хандивын дансаа зарлана. Та бүхэн 1000 төгрөг гэлтгүй хандив өгч, бидэнд сэтгэлийн дэм өгөөрэй" гэв.
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр "Өнгөрсөн баасан гаригаас "МАН дэнчин авсан" гэдэг хуурамч мэдээлэл тарж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор МАН албан ёсоор няцаалт хийж байна. Хуульд заагаагүй дэнчин, хураамж авахгүй. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нь намын даргадаа үүрэг чиглэл өгдөггүй. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд бүгд гарын үсэг зурснаар албан ёсных болдог. Гэтэл хэвлэлээр яваад байгаа хуурамч мэдээлэл дээр Ерөнхий нарийн бичгийн дарга нь намын даргадаа үүрэг чиглэл өгсөн мэтээр үйлдсэн бйасан. Зөвхөн энийг харахад л хуурамч баримт байна гэдэг нь харагдана" гэлээ.
ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 7 )
Dan shine hvn songoyoooo mongolchuudaa medkeg bolovsroltoi odoo duuchin, buh, setgvvlch, geh metiin hvmvvsiig bvv songooroi bas BILEGT gishvvn shig hvniig songohgvi baigaarai
Шаарк маарк ч гэх шиг тэр далайдаа очоо МАН бол дэлбэрсэн газар гэртээ осоод эхнэртэйгээ амттай хоолоо хийлдээ дуртай гэ биздээ
Энэ хэн билээдээ нэг залуу чинь МАН аар гоеоол зохихгуйл байндаа шарк гэдэг байхаа нэриийг нь
Яахаав мөнгө хэрэгтэйн юм бол наад хүүхнээ хэдэд өгхийн цагийн нь тусалъя
Яахаав мөнгө хэрэгтэйн юм бол наад хүүхнээ хэдэд өгхийн цагийн нь тусалъя
энэ одоо юу гэж хуцаад бна. Наад жүжигээ боль
Материаллаг зүйл тарааж сонгуульд ялуулсан хүнд хариуцлага тооцож сонгогдсон хүнтэй нь хамт огцруул