Ажилд зуучлагдан орсон иргэдийн тоо 0.2 хувиар буурчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 05 сарын 25

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад  дөрөвдүгээр сарын эцэст ажилгүй 7.7 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 1.8 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 4.7 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна.

Ажил хайж шинээр бүртгүүлсэн иргэдийн 53 хувь нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагджээ.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 10.6  хувиар, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 4.5 хувиар өсөж, ажилд зуучлагдан орсон иргэд 0.2 хувиар буурчээ.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад  дөрөвдүгээр сарын эцэст нийт 33 мянган иргэн бүртгэлтэй байгаа ба тэдгээрийн 62.6 хувь  нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 37.4 хувь  нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 8.1  хувиар  буурч, өмнөх сараас 6.5 хувиар өсжээ. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 1.8 хувь  нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 54,6 хувийг 15-34 насны залуучууд эзэлж буй аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top